Майкл Жордан “Episcopal” сүмд хуримлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан өчигдөр Флоридагийн үзэсгэлэнт Палм-Бичид хуримлажээ. Майкл Жордан, Иветт Прьето нарын гэрлэх ёслолд ойр дотны найзууд, гэр бүлийнхэн нь оролцсон байна. “Episcopal” сүмд болсон хосуудын хуримд нийт 300 зочин хүрэлцэн ирсэн аж. Тэдний дунд гольфчин Тайгер Вудс, сагсан бөмбөгийн од Патрик Юинг, кино найруулагч Спайк Ли, Ахмад Рашад нарын алдартнууд байсан гэнэ. Жордан, Иветт Прьето нар сүмд очсоны дараа Флоридагийн дээд зэрэглэлийн зоогийн газарт гайхамшигт галын наадмаар гэрлэх ёслолоо өндөрлүүлжээ. 

Харин хосууд хуримынхаа бэлгийг Жорданы хүмүүнлэгийн санд, гэрлэх ёслолын бүх гоёмсог цэцгүүдийг “Jupiter Medical Center”-т тус тус хандивласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top