ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.08.27. Энэ оны 239 дахь өдөр бөгөөд он дуусахад 126 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 02 минутад мандаж, 19 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 21 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн нууруудын өдөр, Олон улсын боксын өдөр тохиож байна. ОХУ-д Киноны өдөр, Молдавд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Гадил жимсэнд дурлагсдын өдөр,  Их Британид Бургерийн өдөр, Португалид Дарсны баяр, Гвинейд Эмэгтэйчүүдийн бослогын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, модель Барбара Бах, кино зураглаач, “Оскар”-ын гурван удаагийн шагналт Роберт Ричардсон, Их Британийн рок хөгжимчин Глен Мэтлок, ЗХУ болон Оросын баатар, сансрын нисэгч Сергей Крикалёв, Канад, Америкийн жүжигчин Сара Чок, Америкийн жүжигчин Арон Пол, Украины дуучин, “Eurovision 2016”-гийн ялагч Жамала зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1813 оны энэ өдөр Дрездений тулаанд Наполеон холбоотны армийг ялж байв.

1900 оны энэ өдөр Англид хотуудын хооронд автобус явж эхэлжээ.

1908 оны энэ өдөр Бельгид “Андерлехт” хөл бөмбөгийн клуб байгуулагдав.

1911 оны энэ өдөр Орост “ЦСКА” хөл бөмбөгийн клуб байгуулагджээ.

1946 оны энэ өдөр Прагад Олон улсын оюутны холбоо байгуулагдав.

1955 оны энэ өдөр Гиннессийн номын анхны хэвлэл 198 хуудастайгаар гарчээ.

1978 оны энэ өдөр Иранд улс төрийн намуудыг хориглохоо больсон байна.

1991 оны энэ өдөр Молдав тусгаар тогтнов.

1992 онд Японд Super Mario Kart видео тоглоом гарчээ.

2008 оны энэ өдөр Байгаль нуур орчим 9 баллын хүчтэй газар хөдлөв.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top