Адольф Гитлер 1889 оны 4-р сарын 20-ны өдөр Австрид төрсөн Германы улс төрч юм. Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын удирдагч тэрэр 1933-1945 онд Германыг удирдаж байсан билээ. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн байв.
Дэлхийн нэгдүгээр дайнд одон медалиар шагнуулсан ахмад дайчин Гитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. 1923 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдон гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан дэмжлэг олж авчээ. Гитлер 1933 онд канцлераар томилогдож, удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоожээ. Гитлер Германд амьдрах орон зай авах зорилгыг гадаад бодлогодоо тууштай баримталж, улсынхаа нөөц баялгийг энэхүү зорилгод чиглүүлж байлаа. Тэрээр Вермахтыг дахин сэргээж 1939 онд Польшийг эзэлсэн нь Европт Дэлхийн хоёрдугаар дайны галыг асаав.
Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврейг аймаглан устгахыг голлон анхаарч 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон юм.
1945 онд дайн дуусч байхад Гитлер олон жил нууц амраг нь байсан Эва Браунтай гэрлэсэн боловч харамсалтай нь 40 хүрэхгүй цагийн дараа шинэхэн хос амиа егүүтгэсэн түүхтэй.

Сэтгэгдэл ( 2 )
nad shig amitand l hairtai hun bn
Монголд энэ хүнийг бишрэн шүтэгчид олон байдаг юм билээ