Ерөнхийлөгчийн тухай комментууд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Монгол Улсын бүх ард түмэн Ерөнхийлөгчөө сонгох ээлжит сонгуулиа хүлээж байна. Коммент булан Ерөнхийлөгчийн тухай хүргэж байна.

1.Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол улсын төрийн тэргүүн юм.

2.Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог.

3.Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг.

4.Анх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна.

5.Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм.

6.1992 оны 1-р сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд 4 дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1992 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч болон дахин сонгогдсон.

7. Пунсалмаагийн Очирбатын Ерөнхийлөгчөөр ажилласан бүрэн эрхийн хугацаа 1992 оны 2 сарын 12 –ноос оны 6 сарын 6-н хүртэл, 1993 оны 6 сарын 6-наас  1997 оны 6 сарын 20-н хүртэл.

8.Нацагийн Багабандийн Ерөнхийлөгчөөр ажилласан бүрэн эрхийн хугацаа  1997 оны 6 сарын 20-ноос  2001 оны 6 сарын 6-н хүртэл,   2001 оны 6 сарын 6-н 2005 оны 6 сарын 24-н хүртэл.

9.  Намбарын Энхбаярын Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаа   2005 оны 6 сарын 24-нөөс 2009 оны 6 сарын 18-н хүртэл.

10. Цахиагийн Элбэгдорж 2009 оны 6 сарын 18-наас эхлэн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top