Оюутолгой Монголын Засгийн газрыг буруутгалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 22

 

“Оюутолгой” компани өчигдөр зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа юм байна.

Харин экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй, “Оюутолгой” компанийн зүгээс шалтгаалсан хэмээн Монголын талаас мэдээлж байна.

Эх сурвалжаас үзэхэд, “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм байна. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88,1-д заасан байдаг юм байна. Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй байгаа аж. Энэ нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал гэж үзэж болохоор байна.

Мөн “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлэх юм. Хэрвээ бүтээгдэхүүний борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг Монголын тал баримталж байгаа юм байна.

Ачилт хийхээр төлөвлөж байсан "тов" хоёр дахь удаагаа ийнхүү хойшилж байгаа үндсэн шалтгаан нь дээр хэлсэн тайлбартай холбоотой юм. Дашрамд, энэ сарын 14-нд товолсон хугацааг дан ганц Риогийн санаачилгаар хойшлуулсан ажээ.

Мөн өчигдөр болох зэсийн баяжмалын экспортыг хойшлуулах саналыг ч Засгийн газраас албан ёсоор тавиагүй аж. Дээрх асуудлаас үүдэн, хууль зөрчихгүйн тулд экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл очих боломжгүй гэдгээ илэрхийлсэнийг “Оюутолгой” компани Засгийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлж байгааг эх сурвалж үгүйсгэж байна.

Мөн уг асуудлыг Оюутолгой компанийн зүгээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбох нь өрөөсгөл юм. Оюутолгойн экспортыг эхлүүлэх тал дээр Ерөнхий сайд, Уул уурхайн сайд гээд бүгд дэмжиж байгаагаа өмнө нь мэдээлж байсан билээ. Гагцхүү ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай билээ.

Оюутолгой ХХК-ийн монголын талын ТУЗ-ийн гишүүд борлуулалтын гэрээний төслөө хуульд заасны дагуу ТУЗ-ээр хэлэлцүүлэхийг бараг жилийн өмнөөс шаардсан ч одоо хүртэл хэрэгжээгүй байгаа ажээ. Энэ байдлаар Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлага Монгол улсын хууль,тогтоомж байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг зөрчсөн төдийгүй ил,тод хариуцлагатай уул уурхайн зарчимд харшилсан байдал үргэлжилсээр.

 Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын зардлын их хэмжээний хэтрэлт, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.55.182.178) 2013 оны 06 сарын 28

элбэгийг сонгодог их буруу юм болсондоо хэдхэн сарын дараа сонгосон хүмүүс нь амаа барих цаг ирнээ

0  |  0
иргэн (202.55.182.178) 2013 оны 06 сарын 28

ИМУЗГ-ын зөв ОТ компани нь Их Монгол Улсын иргэд боло нзасаг төрөөс тавьж байгаа шаардлагуудыг биелүүлж чадахгүй бол манай Их монгол Улсаас зайлах ёстой.

0  |  0
хахуулийн үнэр(182.160.9.103) 2013 оны 06 сарын 23

оюутолгойд ашигтай хууль гаргасан нөхдүүд төрийн толгойд байгаа болохоор тэд ч харин ингэж даврах нь зүй ёсны юм биш үү

0  |  0
эхийн хэвлий(182.160.9.103) 2013 оны 06 сарын 23

оюутолгойн асуудлаар элбэгээ их сонин жишээ авч байх юм элбэгээгийн санаагаар охин хүүхдээ харийн хүнд өгчихөөд буцааж хэвэнд нь оруулж болохгүй юм яриад тэгээд хаях хэрэгтэй юм болж байна уу охиныхоо сэтгэлийг засаж буцааж авах тухай л яримаар юм шиг газар шороо бол охин хүүхэд биш монголчуудын тэжээгдэж байдаг эхийн хэвлий шүү хэнийг хамгаалж өмгөөлөөд байна аа энэ нөхөр

0  |  0
juuu(103.11.195.129) 2013 оны 06 сарын 23

hoogood yavuul

0  |  0
tomoo(202.179.13.218) 2013 оны 06 сарын 23

Urdiin yum ul bolson gedgiig OYUTOLGOIGIINHEN oilgohgui bgaa bhdaa

0  |  0
БОРВИ ТАСЛАГЧ(71.194.250.225) 2013 оны 06 сарын 23

МУУ ХУЛГАЙЧ НАР ХОТОНД ОРЖ ХОНИЙГ МААНЬ ӨРЛӨЧИХӨӨД ОДОО БҮР ЭЗЭН РҮҮ НЬ ХУЦАЖ БАЙНА УУ БОРВИЙГ НЬ ТАС ХЯНГАРДААД ХӨӨГӨӨД ЯВУУЛБАЛ ТААРНА.

0  |  0
zochin (88.147.42.61) 2013 оны 06 сарын 22

huulia bariad l adilhan suugaad bai.

0  |  0
zzzz(122.201.18.136) 2013 оны 06 сарын 22

ashig orlogoo manaikhnaas nuukh oroldlogo sain uzeltsekh kheregtei

0  |  0
Top