Засгийн газрын оны өмнөх буюу 2024.12.25-ны өдрийн хуралдаанаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан билээ.
УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар /Шинэчилсэн найруулга/ хүүхэд хамгааллын үйлчилгээг улсын төсөв, орон нутгийн төсөв, үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр, дотоод, гадаадын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж гэсэн 4 эх үүсвэрээс санхүүжүүлэхээр хуульчилж, тодорхой болгосон.
Мөн хуулийн 52.2-т Хүүхэд хамгааллын санхүүжилтийг энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр улс, орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэхээр заасан.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу боловсруулсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг боловсруулахдаа хүүхэд хамгааллын санхүүжилтийн зураглалыг шинэчлэн боловсруулж, тухайн зураглалтай уялдуулан алхам бүрийн зохицуулалтыг аргачлалын төсөлд тусгалаа. Үүнд:
Сэтгэгдэл ( 0 )