Монголоос аялан тоглолтоо эхлүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 02

Дэлхийн хэжээний шоу тэмцээн болох “Америкийн шүтээн” нэвтрүүлгээс төрөн гарсан "Beyond 5 " хамтлагийнхан 8-р сарын турш найман орноор аялан тоглолт хийхээр болжээ. Тус хамтлаг энэхүү аялан тоглолтоо маргааш манай улсаас эхлүүлж байна.

"Beyond 5 " хамтлагийн продюсер нь хөгжмийн зохиолч, найруулагч Tyler Castleton юм. Түүний бичсэн дуунууд нь дэлхийд нэлээд  түгсэн бөгөөд Country music Martina McBride, домогт дуучин Gladys Knight,  Marie Osmond нар дууг нь амилуулжээ. Түүний бичсэн аязыг "National Geagraphic",  "Аnimal Planet and the Mormon Tabernacle Choir" зэрэг нэртэй студи, хамтлагууд хэрэглэдэг байна.

"Beyond 5"  хамтлагийнхан 40 мужийн болон зарим улс үндэстэнгүүдээс бүрэлдсэн 300 гаруй залуусын дундаас авьяас чадвараараа гайхагдсан залуус юм. Тэд Азид  23 тоглолтыг үнэгүй хийх юм.
"Beyond 5" хамтлагтай цуг "Make a World Difference Fondation" ТББ хамт ирэх бөгөөд бүс нутгийн хүмүүнлэгийн  байгууллага болон  хүүхдийн асрамжийн газруудад ном, хэрэгцээт зүйлсийг авахад тусламж үзүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top