Хонь
Өнгөрсөн сард юу хийж, амжуулснаа эргэн харж, шударгаар алдаагаа үнэлээрэй. Амжилт оргилд хүрэх гэсэн эрмэлзэл нь гүйцээгээгүй ажлаа дуусгахад нь саад болох учиргүй. Бусадтай харилцахдаа зөөлөн байгаарай.
Үхэр
Дотоод дуу хоолойгоо сонс. Та хүлээн авахаас айж байгаа ч тэр өөрчлөлтийн тухай хэлж байна. Таны дассан зүйл занга болох вий. Санхүүгийн асуудлаа шийдэж, есдүгээр сарын тодорхой нарийн төлөвлөгөө гаргаарай.
Ихэр
Таны оюун ухаан идэвхжиж, олон санааны хооронд шидэгдэхэд хүргэнэ. Хоёр л ажлыг барьж авч, дуусгана гэсэн зорилт тавиарай.
Мэлхий
Хохирогчийн дүрээс гарч, өөрийгаа хүчтэй гэдгээ санаарай. Олон долоо хоногоор хуримтлагдсан ахуйн асуудлуудаа цэгцэлж, дуусга.
Арслан
Хүлээн зөвшөөрүүлэх гэсэн таны хэрэгцээг өнөөдөр хангахгүй. Энэ нь хэвийн зүйл. Таны цаг есдүгээр сард тохионо. Энэ сарыг нэр төртэй дуусгаарай.
Охин
Бүхнийг хянах гэсэн хүсэл нь эмх замбараагүй бадалтай нүүр тулж, харин танд уян хатан байж сурах боломж гарна. Бусдын ажлыг дахин хийхийн оронд зөвхөн өөрөөс нь шалтгаалах зүйлээ л хий.
Жинлүүр
Бусдын дэмжлэгийг эрэхийн оронд өөрийнхөө үнэний дуу хоолойд итгэж сур. Ямар нэгэн асуудалд удаан эргэлзэх ч од эрхэс шууд шийдэхийг зөвлөж байна.
Хилэнц
Таны эрч хүч оргилдоо хүрч, та хуучирсан бүхнийг харамсахгүйгээр тавьж явуулна. Энэ нь харилцаа, дадал зуршил, санаа бодол байж болно Санхүүгийн болон сэтгэл санааны хуучин өрөө төлөөрэй.
Нум
Бодит ертөнцөд эхлүүлсэн ажлаа дуусгахаас нааш мөрөөдөл рүүгээ бүү зугт. Нэг газарт удаан суухад хүнд байна. Таны өөдрөг зан өнөөдөр таны зангуу. Ирэх сарын төлөвлөгөөгөө гаргаж, энэ сарыг харамсахгүйгээр үдэж өгөөрэй.
Матар
Байнгын хариуцлагаас залхах хэдий ч одоо л бүх зүйлийг замын дунд орхихгүй байх нь чухал. Эцсийн хүчээ шавхаж, эхлүүлсэн ажлуудаа дуусга.
Хумх
Санаагаа бусадтай хуваалцах хэрэггүй. Тархиндаа боловсруул. Хамтын төслөө дуусгах, онлайн орон зайгаас бодит амьдрал руу эргэн ороорой.
Загас
Бсдын сэтгэл санаанд авталгүй, өөрийгөө хамгаалахыг хичээ. Зөн совин нь хүрээллээ эсвэл дадал зуршлаа өөрчлөхийг шивнэнэ. Гэхдээ дүгнэлт хийх гэж бүү яар. Энэ наймдугаар сарыг мөрөөдөх эрхтэй гэсэн бодолтой үдэж, есдүгээр сарыг мөрөөдлөөө хэрэгжүүлж эхлэхэд зориулаарай.

Сэтгэгдэл ( 0 )