“Transformers” киногоороо олонд танигдсан жүжигчин Меган Фокс болон түүний нөхөр Брайан Остин Грин нар дахин хүүхэдтэй болжээ. Өдгөө 27 настай жүжигчин бүсгүй сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа удахгүй төрөх хүүхдээ тэсэн ядан хүлээж байгаа тухайгаа хэлжээ. Хосууд 2010 онд хуримаа хийсэн бөгөөд 2012 оны есдүгээр сард анхны хүү Ной Шенноныгаа өлгийдөн авсан юм. Меган хүүгээ төрүүлснийхээ дараа Marie Claire UK сэтгүүлд ажлаа хийхийн хажуугаар хүүдээ бүхнээ зориулж сайн хүн болгож өсгөхийг хүсч байгаа. Мөн цаашдаа ч олон хүүхэдтэй болохыг хүсч буйгаа хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )