Инээдмийн жүжигчин, телевизийн ток шоу нэвтрүүлгийн хөтлөгч Эллен ДеЖенерес 2014 онд Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг хөтлөн явуулахаар болсон байна. Тэрбээр өмнө нь 2007 онд 79 дахь удаагийн Оскарын наадмыг хөтлөж байсан юм. Харин тус шоуг телевизээр 39,9 сая хүн үзэж байжээ. Эллен ДеЖенерес хэлэхдээ “Би Оскарыг хоёр дахь удаа хөтлөхөөр болж байгаадаа үнэхээр баяртай байна.
Магадгүй бүр гурав дахь удаа бол сэтгэл булаам байх болно” хэмээн хошигнон хэлжээ. Мөн өөрийн твиттер хуудаснаа “Энэ бол албан ёсны мэдээ. Би Оскарыг хөтлөхөөр болсон. Би Academy-д болон өөрийн эхнэр Портиад талархаж байна” хэмээн бичжээ. Academy Awards 2014 оны гуравдугаар сарын 2-нд болох юм. Элленийг Оскарыг хөтлөх болсон талаар олон хүн сэтгэгдлээ илэрхийлж байгаа аж. Найруулагч Крейг Задан болон Нил Мерон нар “Инээдмийн төрөл жанарын Эллен шиг жүжигчид ховор байдаг. Мөн тэрбээр их халуун дулаан хүнлэг сэтгэлтэй хүн” гэж хэлжээ. Мөн хэд хоногийн өмнө Academy-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Шерил Бун Айзекс “Эллен бол яах аргагүй энэ жилийн шоуг хөтлөх хүн мөн. Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж хөгжилтэй байлгахын тулд түүн шиг хүнийг хайж байлаа” хэмээн хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )