“Mongolian Beauty” загварын тэмцээнд та ч оролцож болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

 “Шилмэл загвар” агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Mongolian Beauty” загварын тэмцээн тун удахгүй болох гэж байна. Тус тэмцээнд өмнө нь зөвхөн тус агентлагийн моделиуд оролцдог байсан бол энэ жилээс эгэл жирийн охид, залууст нээлттэй болж байгаагаараа онцлог болохнээ. Таны биеийн өндөр 165 см-ээс дээш 18-25 настай байхад л энэхүү тэмцээнд оролцож болно.

Тэмцээн уламжлал ёсоор Богд хааны ордон музейд болох юм. Тэмцээнээс шалгарсан таван модель дэлхийн таван өөр оронд, таван өөр тэмцээнд оролцох эрхийн эзэн болно. Мэдээж олон улсын тэмцээнд оролцох учраас англи хэлний мэдлэг чухал тул “Шилмэл загвар”-ын хамт олон оролцогч 100 гаруй моделийг англи хэл болон бусад хэрэгцээтэй сургалтад хамруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top