Зохиолын дуучид дотроо хуваагддаг гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Монголын урлагийн тогооныхон дотроо бие биенээ ялгаварлан гадуурхахдаа гаргуун. Нэг тогооноос хоолоо олж идэж байж рок попынхон, зохиолын дууныхан гэж хуваагдчихаад сонсогчдоо бас хот хөдөөгөөр нь ялгачихдаг. Зохиолын дууг уналтад ороод байх үед аварсан гэгдэх нэрийг албан ёсоор зүүдэг С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ нарын хоёр том фракци бий.

Шинээр СУИС-ийг төгсч, нийтийн дуунд эрчимтэй орж байгаа залуусын хувьд “Жавхлангийн дүү нар” гэгддэг фракцид хамаарагдах уу, эсвэл сэргэлэн Ээнээгийн дүү нар гэдэгт нь орох уу гэдэг томоохон сонголт гарч ирдэг гэнэ. С.Жавхлангийн дүү нар гэдэгт нь Ноён Бондгороос эхлээд 20 орчим уран бүтээлчид ордог бол харин Ч.Бат-Эрдэнэ буюу “Ээнээгийн дүү нар” гэдэг фракцид нь СТА Д.Намсрайноров, П.Идэржавхлан гэхчлэнгээр бичигддэг гэнэ. Харин гурав дахь томоохон фракци гэвэл “Очирваань уул” гэгдэх холбоо. Тус холбоог МУГЖ, Завханы С.Батсүх толгойлдог бөгөөд мөн л Л.Далантай, Б.Батболд, Л.Нарантуяа гээд 20 орчим дуучид, хамтлагийг холбоондоо нэгтгэжээ.

Ийм фракцийн тоог дахин нэгээр нэмэхээр СТА Р.Дэлгэрмаагийн нөхөр Д.Хишигбаяр мөн ханцуй шамлан зүтгэж “Гүйгүүл морин” дуугаар олны танил болсон СТА А.Хосбаяр зэрэг Төв аймгийнхаа уран бүтээлчдийг нэгтгэж эхлээд бүлэг фракци болон явах болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
96874(103.11.195.178) 2013 оны 08 сарын 08

зааассссс

0  |  0
Top