Хилтон сүлжээ зочид буудлын эзний охин, наргиан цэнгээнд дуртай Парис Хилтоны гэрт дахин хулгай оржээ. Түүний Малибу дахь тансаг зэрэглэлийн харшийг сүүлийн хэдхэн жилийн дотор долоо дахь удаа "ухаж" буй нь энэ юм.
Парис уламжлал ёсоороо үдэшлэг зохиох үеэр зарим зочид нь хүний нүд хариулж байгаад хулгай хийдэг бол энэхүү хулгайчдыг хулгайн эд зүйлсээ тэврээд явж байхыг нэгэн жолооч эр харснаар цагдаад мэдэгдсэн байна. Гэвч гэмт этгээдүүд Парисын таньдаг бүсгүйчүүд байсан тул цагдаад гомдол гаргахгүй байхаар шийдсэн гэнэ. Парис Хилтон нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө "Үнэхээр энэ хулгайчдыг яаж ч чадахгүй юмаа. Тэд сая миний шинэ загварын цүнхний цуглуулгыг тэр чигт нь хулгайлахыг оролдлоо" гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )