Шинэчлэл ярьсан МАН-ын даржин хурлыг тойрсон комментууд

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

МАН ухрахгүй, урагшилъя гэвэл өөрчлөлт, шинэчлэлтийн салхийг утгаар нь салхилуулах ёстой. Хэрэв хэлбэрдэж, жүжиглэвэл монголын улстөрийн тавцангаас гунигтайгаар зайлуулагдах бараан нөхцөл байдал нийгэмд ноёлоод байна. Ийм үед МАН-ын Бага хурал болов. Асуудал билэг тэмдгийн чанартай хөндөгдөв. Харин Их хурлын тов гарлаа. Тэгээд албан ёсны хүлээлт үүслээ. Коммент булан МАН-ын Бага хурлын эргэн тойрон дахь асуудлаар танд хүрч байна. 

1.МАН-ын бага хурал товлосон цагаасаа 5 цагийн дараа эхэлсэн. Намын даргад нэр нь яригдаж байгаа гэх У.Хүрэлсүх ирээгүй ч, түүнээс илүү анхаарал татдаг кадр болох С.Баяр ирсэн нь олны анхаарлыг татсан.

2.Гэсэн ч орой болтол хаалттай хуралдсан бага хурал дээр С.Баярын дуу хоолой сонсогдоогүй бөгөөд тэрээр ажиглагчийн байр сууринаас оролцсон мэт. Гэхдээ түүнийг аравдугаар сарын 27-нд болох намын Их хурлаараа тэсрэлт хийнэ гэх таамаглал олны дунд үлдэв.

3. МАН-ын акулуудын нэг болох Ч.Нямдорж шинэчлэх эрмэлзэлтэй нөхдүүдийн хүсэл сэтгэлийг тас цохимоор хатуу үгсийг унагахаа мартсангүй. Тэрээр хатуу үг хэлж буйнхаа шалтгааныг намынхаа эрх ашгийн төлөө гэдэгтээ огтоос эргэлзээгүй харагдсан.

4. МАН-ыг болох бүтэхгүй бүхнээс нь салгах өндөр хариуцлага хүлээх шинэ даргаар хэн ирэх вэ гэдэг асуултын хариултад хэд хэдэн хүний нэрс яригдаж байгаа ч, магадлал хамгийн өндөртэйд нь УИХ-ын дэд дарга, “хотын фракц”-ын тэргүүн М.Энхболд болоод УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх хоёрын нэр бичигдэж байсан. Гэхдээ бас энэ хоёр хүнийг нууц тохироо хийчихсэн гэх бор шувуу ч өнгөрсөн хугацаанд ниссэнийг анзаарахгүй байж болохгүй. Учир нь У.Хүрэлсүхийн талын Р.Раш, Д.Загджав, Т.Аюурсайхан нарын нөхдүүд Н.Багабандийн дэмжлэг дор МАН-ын шинэчлэх хороог анх байгуулан ажилласны ард санхүүжүүлэгч нь  М.Энхболд байж байсан юм.

5. МАН-ын Бага хурал эхэлж байхад Ж.Энхбаяр гишүүн “МАН-ын бодлогын алдаа, онооны тухай дотоод асуудлаасаа гадна Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцэнэ” хэмээн хэлж байсан. Мөн тэрээр  Их хурлыг яаралтай товлож, Улсын төсөвт тодотгол хийх хэрэгтэй байна гэсэн юм.

6. Бага хурлын асуудлаар сандал суудлын талаарх асуудал албан ёсны түвшинд гараагүй ч, МАН-ын Нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн. НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Мөнхбат  Удирдах зөвлөлийн гишүүнээсээ татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

7. МАН-ын даргын  Бага хурал дээр тавьсан илтгэлээс улс орны нийгэм эдийн засагт өгч байгаа үнэлэлт дүгнэлт харагдаж байв. Тэрээр хэлэхдээ: -Монголчуудын их найдвар тавьж байсан Эрдэнэс-Тавантолгой компани аль эрт дампуурсан гээд саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарлачихлаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогслоо. Энэ жил 35 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн ч одоогийн байдлаар дөнгөж 6 орчим сая тонныг гаргасан гэсэн мэдээтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт дайжсаар байна. Төсвийн орлого олон зуун тэрбумаар тасрах нь тодорхой боллоо. Ганц жишээ хэлэхэд нүүрсний экспортоос 2,7 их наяд төгрөгийг, Оюутолгойгоос 470 орчим тэрбум төгрөгийг тус тус төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолсон нь бүтэшгүй боллоо. Ам.долларын ханш хар зах дээр аль хэдийн 1550 руу дөхчихлөө, цаашид улам өсөх хандлагатай байна. Яагаад гэвэл Монголбанкнаас интервенц хийх нөөцийн хэмжээ эрс багассаар байна. Чоно борооноор гэгчээр хүмүүс наадаж, амарч байгаа үеийг далимдуулан цахилгааны үнийг нэлээд хэмжээгээр нэмээд авлаа. Энэ нь суурь үнэ учраас бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэд хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй. Энэ бүхэн эцсийн дүндээ ард түмний амьдралд хүндээр тусах нь гарцаагүй учраас УИХ дахь Ардын Намын бүлэг ажилдаа орж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн холбогдох хууль, тогтоолын төслүүдээ яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатай байна. Ялангуяа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал, тооцоо судалгаагаа дуусгаж УИХ, Засгийн газарт өргөн барих, үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн биелэлт, түүнчлэн 8 хувийн орон сууцны зээл яг очих ёстой эзэддээ хүрч байгаа эсэхэд хяналт тавих зэрэг асуудлууд руу анхаарлаа хандуулмаар байна.Ер нь бидний үйл ажиллагааны гол чиглэл улс орон, ард түмэн рүү хандсан байх ёстой шүү гэдгийг дахин тэмдэглэе.” гэсэн юм.

8. Мөн МАН-ын удирдлага  “Шинэчлэл” нэрийн дор хуулиас  гадуур авирлаж намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хоморголон халахаас гадна ард түмнээс Ардын Намд өгсөн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, “зөвхөн МАН-ынхан авлигачид” гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын Намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, биднийг санхүүгийн хувьд улам доройтуулах, мэдээллийн дарангуйллыг тогтоох зэрэг бүх чиглэлээр довтолсоор байна хэмээн мэдэгдэв.

9.Бас найман оны намрын хүйтэн борооноор хаана буухаа мэдэхгүй нүүж, гунадаж явахад нь “монголын үрс ялгаа юу байхав” хэмээн урин залж гэрийнхээ талыг зайчлан өгч дөрөв шахам жил хамт аж төрсний хариу нь ингэж тусч байна гэлээ.

10. МАН-ын Бага хурлын гишүүн Б.Амарсанаа “Намын удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой. Намын дүрмийн шинэчлэл нь үзэл бодлын шинэчлэл байх  уу гээд олон асуудлыг авч хэлэлцэхийг хүссэн. Их хурлын товын тухайд санал зөрөлдсөн асуудлууд бий. Гэхдээ бид их хурлынхаа товыг зарлачихлаа. Намын удирдлага, удирдах зөвлөл, намын дарга, бага хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээн гэдгээ хэлчихлээ. Ер нь дүрмийн болон бусад өөрчлөлт шинэчлэлтийн асуудлыг Их хуралд бэлтгэх ажлын хэсэг дээрээ асуудлудаа авч явуулья:  Энэ асуудлуудаа намын хэрэг эрхлэх газрын зүгээс, орон нутгийн зүгээс, намаа шинэчлэе хамтарч ороод ажиллая гэсэн шийдвэрт хүрсэн.” гэв.

11. Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан хэлэхдээ: Бид намынхаа шинэчлэлийг хийхгүй бол манай нам их эгзэгтэй цаг үед орчихсон байна гэсэн юм.

12. МАН-ын  Бага хурлын гишүүн Б.Долгор МАН-ын шинэчлэлийн ажил бол их өргөн хүрээг хамрах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

13. Харин намын дарга Ө.Энхтүвшин “МАН түүхийн тавцангаас арчигдлаа”, “энэ намыг татан буулгая”, “сэхэл авах нь өнгөрлөө”, “сэвсэн дээр нь хэдэн хүн чарлалдаж байна” гэхчлэн хонзогногсод, тэдний гар хөл бологсод амаа цангатлаа гуаглаж байна. Мөхөөсэй тараасай гэж зарим хүн ханцуй дотроо залбирч байна. Үүн дээрээ тулж ярих юм бол, сонгуульд ялагдлаа. Ялагдана гэдэг мөхнө, сүйрнэ гэсэн үг биш хэмээн бусдыгаа тайвшруулахыг оролдов.

14. МАН-ын Бага хурлын гишүүн Д.Очирбат эрхэм намынхаа эсрэг ажилладаг, урвагч хүмүүсийн тухай ярих нь чухал гэж байсан.

15. "Шинэчилье" хөдөлгөөний санаачилга болоод шаардлагын дагуу хуралдсан харагдах МАН-ын Бага хурлаас намын Их хурлыг ирэх аравдугаар сарын 27-нд хийхээр тов тогтлоо. Харин  шийдвэрлэх алхмууд Их хурлаас гарах уу гэдэг хүлээлт нийгэмд албан ёсоор бий болоод байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xxx(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ene olon namiin jujigiig uzseer bgaad zalhaj bndaa.1 haantai bolwol yasiin

1  |  0
мгл(103.26.194.132) 2025 оны 03 сарын 13

м энхболд жунай хүрэлсүх нямдорж багабанди ё отгонбаяр хүрэлбаатар цэнгэл чойжилсүрэн лүндээ ман намыг залгисан мангасууд макаод покир тоглодог өрөөндөө очиж найруулсан жүжигээ тоглож байгааг чинь ард түмэн мэдэж байгаа шүү

1  |  0
yyy(202.21.113.202) 2025 оны 03 сарын 13

ene nam uurchluduh bolov uulidr unendee alga daa

1  |  0
setgel(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

НЭР ДЭВШИЖ БГАА НЭРСИЙГ НЬ ХАРААД МАНАЙ НАМ ШИНЧЛЭГДЭХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БОЛОВ ОО

1  |  0
anar(182.160.0.66) 2025 оны 03 сарын 13

99115755 tamir darga

1  |  0
anar(182.160.0.66) 2025 оны 03 сарын 13

ter enhtuvshin dargaa oilgoj bna uuutas a av

1  |  0
anar(182.160.0.66) 2025 оны 03 сарын 13

hudlaa nam odoo boltol songuulin uldegdel tulbur u uguhgui bna da yah u

1  |  0
Top