8 сарын 10, 11-нд нийслэлчүүдээ спортлог байхад уриалж Viva City-д спорт өдөрлөг болно. Та ч мөн оролцох боломжтой.
Viva City даяар Нийт 8 төрөл спортын үзүүлэх тоглолтууд, тэмцээн уралдаан болж, спортоор хичээллэхийн гайхамшгийг сурталчлан, мөн дугуйландаа элсэлт авч 2 өдрийн турш бүх нийтээр спортоор амьсгална.
Өдөрлөгт оролцох спортууд:
Гүйлт (бүх нийтийн гүйлт)
Дугуй (50 дугуйчны парад)
Хөлбөмбөг (8 багийн тэмцээн)
Сагс (Viva City-н ард байрлах задгай театрт Sprite League)
Шатар (Шатрын их мастер Т.Батчимэг нэгэн зэрэг 15 үзэгчтэй зэрэг тоглолт хийнэ)
Туялзуур сэлэм (хүрэлцэн ирсэн зочдод үзүүлэн тоглолт)
Триатлон (хүрэлцэн ирсэн зочдод Спортоо танилцуулна)
Таеквондо (хүрэлцэн ирсэн зочдод үзүүлэн тоглолт, сонирхогчдын тэмцээн)

Сэтгэгдэл ( 0 )