Пакистанд нэгэн шинэ хүүхэлдэйн кино гарсан нь олны анхаарлыг ихээр татаж байгаа гэнэ. Тодруулбал, Пакистаны хүчирхэг эмэгтэйн тухай “Бурка хамгаалагч” хэмээх хүүхэлдэйн кино гарчээ. Киноны гол дүрийн багш эмэгтэй охидын сургуулийн сурагчдаа хамгаалан муу залуустай тулалддаг гэнэ. “Бурка хамгаалагч” хэмээх хүүхэлдэйн кино нь хараахан нээлтээ хийгээгүй байгаа юм. Уг хүүхэлдэйн киног 13 бүлэгтэй хийсэн байна. Тус киногоор Пакистанд хөндөгддөг гол асуудлууд болох хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхалт, шашны бүлэглэлийн хүчирхийлэл, цахилгааны хомсдол, байгаль орчны хамгаалал зэргийг хөндөн тусгахыг хичээжээ. Түүнчлэн кино бүтээгчдийн зүгээс тус кино нь Пакистанд эцэг эхчүүд болон хүүхдүүдэд эерэг ач холбогдолтой уран бүтээл болсон гэдэгт найдаж байгаа юм байна. Энэхүү хүүхэлдэйн кино лалын шашны наадмын дараа нээлтээ хийх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )