Гавъяат жүжигчин, зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Өөрийнхөө амьдрал, уран бүтээлийнхээ тухай фото зургийн ном гаргах болсон тухайгаа” ярьжээ. Өөрийнхөө амьдралаар дурсамж ном гаргах саналыг “Dual Zet” студийн хамт олон гаргасан бөгөөд Б.Сарантуяагийн “Миний амьдрал намайг дуунд уяраажээ” үзэсгэлэн, мөн хэд хэдэн тоглолт дээр хамтран ажиллаж байжээ. Б.Сарантуяагийн амьдрал, уран бүтээлийг харуулсан фото зургийн дурсамж ном хоёр хэсгээс бүрдэж, 300 гаруй зураг орно гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )