Саяхан“Billboard”-ийн түүхэн дэх 100 шилдэг уран бүтээлчийг нэрлэжээ. Энэхүү жагсаалтад Битлз хамтлаг эхний байраа хадгалж үлдсэн бол дуучин Мадонна хоёрдугаарт бичигджээ. Элтон Жон, Элвис Пресли, Мария Карэй, Стив Вондер, Майкл Жексон, Жанет Жексон, Уитни Хюьстен, Роллинг Стөүнс нар эхний аравт орсон байна. Харин дуучин Рианна 15, Бэйонси 46, Лэди Гага 81, Крис Браун 78, Пинк 52, Кэти Перри 39-д бичигджээ. “Billboard”-ийн түүхэн дэх 100 шилдэг уран бүтээлчийн жагсаалтыг 1958 оны наймдугаар сараас 2013 оны долдугаар сард хүртэлх уран бүтээл дээр үндэслэн гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )