Олон улсын хөрөнгийн зах зээлд “Туркойз Хилл”-ийн хувьцаа навс унаж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн Монголоос хөрөнгө босгогчдын хувьцаа ч буурч эхлэв. Яагаад гэвэл монголчуудад нэр муутай ч дэлхийн биржүүдэд байгаа манай хувьцаануудын хөдөлгөх хүч нь “Туркойз Хилл” гэдэгтэй хэн ч маргахгүй.
Хамгийн гол нь үүнтэй зэрэгцэн төсвөө баталсан Оюутолгой ирэх онд далд уурхайгаа ашиглалтад оруулахгүй гэдэг нь тодорхой болов. Яагаад гэвэл төсөвт хөрөнгө оруулалтыг ердөө 200 сая ам.доллараар баталсан ба “Туркойз Хилл” 2.4 тэрбум ам.долларын нэмэлт хувьцаа гаргах үед энэ асуудал тодорхой болсон гэж олон улсын шинжээчид үзэж байгаа аж.
Гэхдээ далд уурхайн төсөлд манай улсын гол найдвар чиглэж байгаа. Хэдийгээр Засгийн газар энэ асуудалд нэгдмэл байр суурьд хүрч чадаагүй ч бондын өр, бусад томоохон төсөл хөтөлбөрүүд Оюутолгойн орлоготой шууд хамааралтай. Гэхлээ төслийн санхүүжилт зогссон ч төсвийн орлогод сөргөөр нөлөөлөхгүй гэж татварын ерөнхий газраас мэдээлж байгаа ч эдийн засагчид санаа зовсоор байна.
Уг төсөл 14 тэрбум төгрөгийн өртөгтэй. Өнөөдөр Монгол Улсад уг төслөөс таван тэрбум төгрөг төвлөрөөд байгаа. Хоёр дах санхүүжилт болох далд уурхайн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ийнхүү гацлаа гэдгийг албаныхан хэлж байна.
“Оюутолгой” компани Монгол Улсын нэг ч төгрөгийн татварын өргүй. Харин 2013 онд улсын төсөвт 450 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Татвар төлөлт хэвийн байгаа гэж ТЕГ-аас мэдээллээ. Гэхдээ ашигт малтмалын өсөн нэмэгдэх татварын талаар эцсийн шийдэлд хүрээгүй байгаа юм байна.
Ямар ч байсан Монголын Засгийн газар болоод “Рио Тинто” групп хоорондын энэ үл зохицлыг түргэн арилгахгүй бол ар араасаа олон эрсдэл дагуулна гэж эдийн засагчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )