Олон улсын анагаах нийгмийн халамжийн их сургуулийн (Коохокай групп) харьяа Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллеж
Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультетэд тэтгэлгээр суралцуулах тухай
(2025 оны 4 дүгээр сарын элсэлт)
Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллеж нь бүс нутгийн боловсрол, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Фүкүока мужийн Дазайфү хотод байгуулагдсан коллеж юм. https://www.fukuoka-wjc.ac.jp/
- Тэтгэлгийн үндсэн зорилго
Япон Улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.
- Тэтгэлэгт хамрагдах хүрээ
Хүнсний технологич, тогоочийн ангийн аль нэгийг сонгон суралцана. Дундаас нь анги солих боломжгүй.
А. Хүнсний технологичийн анги (Сурах хугацаа: 2 жил)
- Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Хүнсний технологичийн анги
- Хоолны цэс боловсруулах, хоолны технологийг сайжруулах, шим тэжээл, эрүүл хооллолтын дадлыг суулгах хүнсний технологичийг бэлдэх анги.
B. Тогоочийн анги (Сурах хугацаа: 2 жил)
- Эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн факультет. Тогоочийн анги
- Мэргэжлийн тогооч бэлдэх анги
- Тэтгэлгийн дүн
Сургалтын төлбөр (Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр, сурах бичгийн төлбөр, оюутны байрны төлбөр): Бүх төлбөрийг сургууль тал даана.
А. Хүнсний технологичийн анги: 2,590,000 иен (2 жилийн төлбөр 62,160,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)
В. Тогоочийн анги: 2,710,000 иен (2 жилийн төлбөр 65,040,000₮. 1 иенийг 24₮-өөр тооцов)
- Тавигдах шаардлага
- Сурах хугацаандаа сургуулийн дүрэм журмыг сахих, заасан хугацаанд шаардлагатай кредитийг авч, төгсөх;
- Төгссөний дараа тус сургуулиас тогтоосон Коохокай группийн эмнэлэг болон байгууллагад 5 жил ажиллах;
- Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэтгэлгийн бүх төлбөр эсвэл төлбөрийн зарим хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.
- Бусад дэмжлэг
- Амьдрах зардлын зээл (хүүгүй)
- Сарын дээд хязгаар 40,000 иен (Японд ирсэн эхний сард 80,000 иен)
- 2 жилийн хугацааны дээд хязгаар: 1,000,000 иен
- Эмнэлгийн төлбөрийн хөнгөлөлт (харьяа эмнэлэгт үзүүлэх)
- Цагийн ажил танилцуулах (сургуулийн харьяа байгууллагуудад цагийн ажил хийх)
- Онгоцны тийз (Сургуульд элсэн орох үед Монголоос Япон хүртэлх нэг удаагийн нэг талын онгоцны тийзийг сургууль даана)
- 1 жилийн дотор сургуулиас гарсан тохиолдолд бүх зардлыг буцааж төлүүлнэ.
- Бүртгэл: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл
- Тавигдах шалгуур
Боловсрол: Ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгссөн байх.
Япон хэлний түвшин: JLPT N3-аас дээш (N2 түвшин).
- Элсэн орох хугацаа: 2025 оны 4 дүгээр сар
- Сонгон шалгаруулалт
- Бичиг баримтын шалгаруулалт
- Ярилцлагын шалгалт
- Япон хэлний түвшин тогтоох шалгалт (Бичгээр, эссэ)
- Бичиг баримтын бүрдүүлэлт
- Өргөдөл (шаардлагатай мэдээллийг бөглөж, цээж зургаа наана);
- Япон хэлний түвшнийг гэрчлэх сертификат (JLPT-д тэнцсэн сертификат, дүнгийн тодорхойлолт);
- Ахлах сургууль төгссөн гэрчилгээний хуулбар эсвэл их сургууль төгссөн гэрчилгээний хуулбар.
- Бүртгүүлэх
- Өргөдлийн маягт (энд дарж татаж авна уу)-ыг khulan0000@gmail.com мэйл хаяг руу илгээнэ.
- Хавсралт материалыг PDF файлаар илгээнэ. (JPEG, PNG, JIF зурган файлаар хүлээж авахгүй)
Холбогдох утасны дугаар: 80468468
Сэтгэгдэл ( 0 )