Онгоцны ослоос эхнэрээ аврахыг хичээсэн эрээс шүд нь л үлджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 05

 

Өмнөд Солонгосын Чэжү Эйр агаарын тээврийн компанийн 181 зорчигчтой зорчигч тээврийн онгоц өнгөрсөн оны 12-р сарын 29-ны өдөр харамсалтайгаар осолдож 179 хүн газар дээрээ нас барсан билээ. 

Тус эмгэнэлт явдлын үеэр эхнэрээ хамгаалахыг хичээсэн эрийн түүх цахим орчинд олны анхаарлыг ихээр татжээ. Biz Herald сонинд тус ослоор өөд болсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй ярилцлага хийсээр байгаа бөгөөд энэ сарын 2-ны өдөр хохирогчдын ар гэрийнхэнд 200 орчим эд зүйлсийг хүлээлгэн өгч, ДНХ-ын шинжилгээ нь таарсан хохирогчдын цогцсыг ар гэрийнхэнд нь мөн хүлээлгэн өгсөн. Энэ үеэр зээ дүүгээ алдсан нэгэн эрд ердөө ганц ширхэг шүд л хүлээлгэн өгчээ.

Тус шүдний эзэн энэ гуравдугаар сард хуримаа хийхээр төлөвлөөд байсан сүйт бүсгүйтэйгээ аялалд яваад ирж байхдаа ийнхүү осолдсон бөгөөд ослын үеэр эхнэрээ хамгаалахыг оролдсон нь илт байсан тухай мэргэжилтнүүд ярьсан байна. Түүний сүйт бүсгүйн цогцос харьцангуй бүрэн бүтэн байсан бол талийгаач залуугийн ердөө ганц шүдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Талийгаачийн ар гэрийнхэн "Бид оршуулга болохоос өмнө түүний биеийн бусад хэсгүүдийн хүлээж байна. Учир нь бид түүнийг эцсийн замд нь бүрэн бүтэн үдэж өгөхийг хүсэж байна. Бид түүнийг эхнэрийнх нь хамтаар оршуулахаар төлөвлөж байгаа" хэмээн ярьсан байна. 

Уг түүхийг сонссон хүмүүс хосуудад мөнхийн аз жаргал хүсэн, хойд насандаа дахин учирч, урт удаан аз жаргалтай амьдрахыг ерөөн эмгэнэл илэрхийлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dd(59.153.115.37) 3 цагийн өмнө

emegtei huniig hamgaalhaar sain hun boljihdog harin ems huuhnuud ni huvia hicheesen archaaguu

1  |  2
Зочтн(66.181.178.237) 12 цагийн өмнө

Эвийдээ ум ма ни бад мэ хум

3  |  0
Oogii(66.181.187.221) 20 цагийн өмнө

Ee burhan mine gj eeviidee ehii

2  |  0
Oogii(66.181.187.221) 2025 оны 01 сарын 06

Ee burhan mine gj eeviidee ehii

0  |  1
Tuul(221.141.119.138) 2025 оны 01 сарын 05

Um mani bad mi hum.denduu haramsaltai hairan olon hunii altan ami tsag busaar uregdsend gun emgenel ilerhiilie

2  |  0
Зочин(103.212.118.21) 12 цагийн өмнө

Хоёр хүн амьд гарсан нь үнэн юмуу заримаас нь шүд л үлдсэн байхад маш харамсалтай осол болжнэ

7  |  0
Top