Тавантолгой ордын нөөцийн 14-20 хувийг агуулдаг гэх “Ухаа худаг” орд зөвхөн MCS-ийнх биш. Эзэн сууж байгаа харагдах “Энержи ресурс” буюу Монголиан Майнинг Корпораци нь улстөр бизнесийг хослуулж өдийг хүрсэн 11 олигархийн эзэмшлийнх юм. Тэгвэл MCS-ээр халхавч хийсэн Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү гэхчлэн нэр бүхий нөхдүүдийн мэдэлд байдаг тус ордын тодорхой хувь хувьцаагаар дамжин гадныхны эзэмшилд очих процесс үргэлжилж байна. Учир нь Монголиан Майнинг Корпорацийн голлох хувьцаа эзэмшигчдийн нэг Wellington Management Company тус компанийн 2.634,000 ширхэг хувьцааг Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс худалдаж аваад байна. Хувьцаа нэг бүрийг 0.80 хонконг доллараар авсан бөгөөд үр дүнд нь Монголиан Майнинг Корпорацийн 185.7 сая ширхэг хувьцаанд эзэн сууж, Ухаа худаг төслийн 5.01 хувийн эзэмшигч болж байгаа аж.
Тэгэхээр дэлхийд нэртэй хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэг болох Wellington Management Company цэвэр бизнесийн эрх ашиг талаас “Ухаа худаг” төсөлд шаардлагатай хөрөнгийг босголцож байгаа ч, манай улсын эрх ашгийн асуудал гэж юм энд бас яригдах ёстой. Учир нь УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэвч өдгөө дотоодын 14 компани хууль зөрчин хуваан эзэмшиж байсны дээр ийнхүү гадныхан эзэн сууж байна.
Эргэн харвал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, АМГТХЭГ-ын дарга асан Б.Жаргалсайхан, ҮХ-ны сайд Сү.Батболд нар өнөөгийн Энержи ресурс-ыг байгуулж байсан түүхтэй. Гэхдээ эл компани улстөрийн гол хоёр хүчний хамгийн шуналтай хүмүүсийг консорциумдаа элсүүлж, улстөрийн хамгаалалтад орсон байдаг. Эхэнд нэрийг нь дурдсан олигархиуд Тавантолгой ордын 20 хувьд эзэн сууж арван онд Монголиан Майнинг Корпораци нэрээр Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд хувьцаа гаргасан асуудал ч, нөгөө талаас нь харвал Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасныг зөрчсөн үйлдэл юм.
Өмнө нь өгүүлсэнчлэн 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гээд байгаа шүү дээ. Тэгэхээр “Энержи ресурс” компани 700 сая долларыг босгохоосоо өмнө хувьцаагаа дотооддоо гаргах ёстой байсан гэсэн үг. Гэтэл тэгээгүй юм. Ер нь “Ухаа худаг”-ийг улстөрчид хэрхэн луйвардсан байдгийг тодотгон өгүүлэх нь зөв болов уу.
“Ухаа худаг”-ийг луйвардан авсан нь...
Энэхүү луйварт дээр нэр нь гарсан Сү.Батболд, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү нарын олон хүн холбоотой.
Баримт-1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож хууль зөрчсөн жишээг эндээс харж болно.
Таван толгойн нүүрсний ордоос солбицол бүхий газрыг Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17 дугаар тушаалаар 6 сарын хугацаагаар нөөцөд авсан байдаг. Нөөцөд авсан тухайн талбайд “Энержиресурс” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар 2006 оны 7 дугаар сарын 8-нд өргөдөл өгснийг Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэлийн 17967А дугаарт бүртгэжээ.
Харин ГУУКА-ны мэргэжилтэн тухайн өргөдөлд шүүлт хийж, хүсэлт гаргасан талбайн солбицол дээрх тушаалаар нөөцөд авсан болон 287А дугаартай лицензийн талбайтай хэсэгчлэн давхцаж байгааг тогтоож, энэ тухай тэмдэглэсэн боловч ГУУКА-ны дарга Т.Занаширын 2006 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7-3194 дүгээр албан бичгээр “. . . дээрх талбайг танай компанид олгох боломжтой байна” гэсэн хариуг “Энержиресурс” ХХК-д өгсөн байна. Энэ нь “Энержиресурс” ХХК-ийн ар болсон эзэн улстөрчдийн нөлөөллөөр хийгдсэн зүйл гэдэгт эргэлзэх шалтгааныг Тоншуул би олж харахгүй байна.
Баримт-2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Таван толгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах талаар Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлагаас санал авахад 2006 оны 8 дугаар сарын 2-ны 27 дугаар албан бичгээр ”Дэмжинэ” гэсэн саналыг ГУУКА-нд ирүүлжээ. Гэтэл АЗДТГ-ын архивт “Дэмжихгүй” гэсэн утга бүхий албан бичиг хадгалагдаж байсан байгаа юм.
“Дэмжинэ” гэсэн энэхүү санал болон компаний өргөдлийг үндэслэн ГУУКА- ны дарга асан Т.Занаширийн 2006 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 805 дугаар шийдвэрээр “Энержи ресурс” компанид 2135 га талбайн 11943А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тусгай хэрэгцээний газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох тухай Ашигт малтмалын тухай хуулийн (1997 оны) 14.9.2 дахь заалтыг зөрчсөн байгаа юм.
Баримт-3. Анхаарал татах нэг зүйл байдаг нь ГУУКА-ны даргын 2006 оны 8 дугаар сарын 28-ны 855 дугаар шийдвэрээр уг талбайн солбицолд өөрчлөлт оруулж, давхацлыг арилгах зохицуулалт хийжээ. Уг нь дээр дурдсан шийдвэрүүдийг УМХГ-ын ГУУХА-наас шалгаад “Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 13, 14 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж олгогдсон 11943А дугаар лицензийн талбайд уг хуулийн 48 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу өөрчлөлт оруулж хуульд нийцүүлэх нь зүйтэй” гэсэн улсын байцаагчийн 2006 оны 11 дүгээр сарын 8-ны 09/67/447 дугаар дүгнэлт бичигджээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт дахин хийх шаардлагатай байгаа талаар ч холбогдох байгууллагын зүгээс асуудлыг гарган тавьсан байдаг.
Баримт-4. Тавантолгойн нүүрсний орд газарт “Энержи ресурс” ХХК-д хууль зөрчин олгосон 11943А дугаартай лицензийн талбайгаас 101 га талбайг Дайцүки ХХК-д ГУУКА-ны даргын 2006 оны 9 дүгээр сарын 1-ний 891 дүгээр шийдвэрээр шилжүүлсэн байдаг. Ийнхүү хууль зөрчиж “Энержи ресурс” ХХК, Дайцүки ХХК-д олгосон эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг тухайн үед УҮАГ-аас хийж, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид хууль зөрчиж Энержи ресурс ХХК, Дайцүки ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хянан үзэж, зохих журмын дагуу шийдвэрлэх талаар зөвлөмж хүргүүлж байсан байдаг.
Тэгэхээр эдгээрээс үзэхэд “Ухаа худаг”-ийг олигархиуд луйвардсан нь андашгүй. Харин одоо тэд стратегийн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг гадныханд дамлах ажиллагааг амжилттай явуулж байгаа юм.
Б.Итгэлт
Зиндаа.мн
Сэтгэгдэл ( 16 )
Улаанбаатарын утаан бүрхүүл Яармаг,Нүхтийг нөмрөөд Буянт-Ухаагийн хаяанд тулж зогсдогийг та мэдэхүү. Уушгаа амрааж бие махбодио хүчилтөрөгчөөр бордохыг хүсвэл анд найзуудтайгаа, амраг хостойгоо, айл гэрээрээ алжаалаа тайлж цэнгэг агаарт амрахыг хүсвэл хамгийн ойрхон амралтын газар нь Айдсын даваанд оршдог Атлас зочид буудал гэдгийг та мэдэхүү. Хаалга үүдээ амрагч, зочиддоо саяхан нээсэн Атлас зочид буудал та бүхнийг угтан авч ая тухтай орчинд тав тухтай амарч алдсан хүч тамираа нөхөх сайхан боломжийг олгож байна. Захиалга хүлээн авах утас: 8908-8924
Boon luibor bolson doo unenig sain bichijee
ODOO ED NAR HONJIL DOTOROO HOLOO JIILTSEH BIZ DEE ENE HANAJ TSADDAGUIMONHIIN US ZALGISAN LUIBARCHID YASAN CH TSDDAGUI LUIBARCHID BAINA AAA
дээрх мэдээлэл үнэн харин ч зарим хмүүсийн нэр дутуу болтой наанаа сайхан инээж энэ тэрхнээр иргэдийн толгойг эргүүлэх мөртөө цаанаа яг ингэж хуйвалдаж явдаг ерөнхийлөгч байсан гэхэд дэндүү харамсалтай юм даа Хүн үхсэн амьдхэзээ нэг цагт үнэнд гүйцэгдэнэ Энэ бол төрөх үхэхтэй адил үнэн зүйл Энэ цаг ирэхэд ард түмнийхээ өмнө нүгэлгүй байвал сайхнаа
od jargal pisda
Yagaad zarim neg humuus hanaj tsadhiig meddeggui yum boldoo. Bi ed nariig uruvduj bna
Ene durgui bgaa humuus n urid n tegeed ter huvitsaag n hudaldaad avahgui yasan yum be?hun hudaldaj avahaar l surjigneed l....odoo chavch bolno.ene chini huvitsaa
Эм Си Эс Групп томорч байна. Энэ талаар сайн хэрэг. Нєгєє талаар бусад ХХК-наас нэг л давуу эрхиэй байдаг. Жь: Будда виста, болон Вилла виста гэж хороолол, Шангрила-УБ хотелын барилгыг барих газар яаж авав. Энэ єєрєє том асуудал. Мєн хєрєнгє хаанаас босож байна гэдэг бол асуудал. Гэтэл манай татвар, хууль хяналтын газар ямар ч асуудалгїй явдаг. Яагаад ??????? энэ бїгд ?????... байгаа биз... Бидны газарт барилга барих зочид буудал бахрихыг хэн хэзээ хэрхэн зєвшєєрєв???? бїгд л ????????????
Оджаргал л хамаг бизнесийг минь булаагаад байгаа юм. тэрнийг л зайлуулчихвал би чинь хамгийн баян болох гээд байгаа юмаа. үнэндээ тэр ухаа худгийн бүтээн байгуулалтыг дэндүү сайн хийж байгаа болохоор л түүнийг зайлуулж чадахгүй байна.
Uhehgui um shig gazar shoroogoo maltaj,uhaj tunhej,naimaaltsaj baigaa hun sugnuud udahgui neg l udur uursdiinhee gedes dotoroo uhuulj tunhuulne gedegee medej baigaa bolov uu????
mongoliin huuliig guuli bolgoson nuhuduutei yri,mun luivarchdiig tolgoi daraalan burhan shiitgeh bailgui udur uduruur nas ni horogdoh hulgaichdiin umnuus ur huuhed ni shiitgeliig ni avna harj l baigaarai
mongoliin huuliig guuli bolgoson nuhuduutei yri,mun luivarchdiig tolgoi daraalan burhan shiitgeh bailgui udur uduruur nas ni horogdoh hulgaichdiin umnuus ur huuhed ni shiitgeliig ni avna harj l baigaarai
uls n yum hj chadku huchguideed bgaag l haruulj bn daa!!! iim bolohoor l gadniihnii togloom bolj bgaanshde
uls n yum hj chadku huchguideed bgaag l haruulj bn daa!!! iim bolohoor l gadniihnii togloom bolj bgaanshde
anxnaasaa xuuli zorchij avsan yumiig butsaagaad avax l xeregtei