Завхан аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж бий. Өнөөдрийг хүртэл ашигт малтмалын хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар гэрээ байгуулж байгаагүй байна. Анхны гэрээг Завханмандал суманд үйл ажиллагаа явуулж буй “Шувуун хар уул” ХХК-тай байгуулжээ.
Гэрээнд Завханмандал сумын саналуудыг тусгаж, ханган нийлүүлэлт, худалдан авалтын боломжит бүтээгдэхүүнийг Завханы аж ахуй нэгжүүдээс сонгож авахаар заажээ. Гэрээг жил бүр дүгнэж иргэдэд нээлттэй мэдээлнэ.
Өнгөрсөн жил Улиастайн төв, Жинст баг, шинэ театрын урд гол дагуух 15 га талбайг цуцалж нийтийн эзэмшил болгосон бөгөөд уг талбайг Б.Явуухулангийн нэрэмжит болгохоор ажиллаж байна. Гэрээний дагуу тус аж ахуйн нэгж 2-3 тэрбум төгрөгөөр иж бүрэн тохижуулах юм. Ингэснээр, хүүхдүүд, ахмадууд хашаа тойрч алхдаг биш, цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин голын эрэгт амардаг болно.
Тухайн аж ахуйн нэгжийг Завхан аймагт бүртгэлтэй болгохоор мөн гэрээнд тусгажээ.
Цаашид Завхан аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах бодлого баримталж ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )