Хоошёорюү ирэх башёд түрүүлээд дуэт дуулах саналыг хүлээн авав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 22

 

Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртсэний цайллагаа өнөөдөр Японд хийж байгаа юм байна. Энэ үеэр тэрбээр “Ахмад ёкозүнагийн хувьд би чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгджээ.

Токиогийн The Prince Park Tower-т цайллага болж буй бөгөөд мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүнагаар тодорсон Хоошёорюү үүний өмнө хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна.

“Одоо л би ёкозүна цолтон болж буй мэт мэдрэмж төрж байна. Цаашид үргэлжлүүлэн суралцаж, өдөр бүр илүү сайжрахын төлөө ажиллана” гэжээ.

Нэгдүгээр сард түрүүлснийхээ дараагаар Хоошёорюү ёкозүна цол хүртсэн. Харин гуравдугаар сарын башёд тааруухан барилдаж байгаад гэмтэлтэй гэсэн шалтгаанаар тэмцээнийг орхисон. Тэгвэл тавдугаар сарын башёд сүүлийн өдөр хүртэл огт ялагдаагүй байсан Ооносатог давсан билээ.

“Башёгийн үеэр би ёкозүнагийн үүргээ биелүүлэх ёстой. Нацү башёгийн сүүлийн өдөр ялснаар энэ үүргээ биелүүлсэн гэж бодож байна. Өрсөлдөгч маань өмнөх бүх барилдаандаа ялчихсан болохоор түүнийг зогсоож чадсандаа баярласан.

Өнөөдөр энд ийм олон хүн цугласанд талархаж буйгаа илэрхийлье. Нагоя башёд түрүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Одоо хоёр ёкозүнатай боллоо. Ахмад ёкозүнагийн хувьд эрч хүчээ бүрэн дайчилж барилдана. Өрсөлдөгч бүртэйгээ маш сайн барилдахыг зорино. Өөрийнхөө арга барилаар барилдаж давж чадна гэж найдаж байна” хэмээн Хоошёорюү өгүүлжээ.

Хоёр ёкозүнатай болсон нь дарамт мэдрүүлж буй эсэхийг нэгэн сэтгүүлч асуухад “Үгүй дээ, өчүүхэн ч үгүй. Би хийх ёстойгоо хийх учиртай. Башёгийн өмнө бэлтгэлээ сайн хийж, формдоо орчихсон байхыг эрмэлзэнэ” гэсэн байна.

Энэ ёслолд Японы дуучин Сачико Кобаяши оролцсон байна. 71 настай дуучин эмэгтэй гоёмсог кимоногоор гоёж очоод, ёслолыг хөгжөөжээ. Хоошёорюү, Сачико хоёр сүүлийн гурван жил хамтран Токамати хотод будаа тарьж байгаа юм. “Аз жаргалын төсөл” хэмээх будаа тарих энэхүү төслийг Тацүнами дэвжээ дэмжин хамтран ажиллаж буй ажээ.  

Дуучин Кобаяши “Сэкиваке байхад нь бид анх уулзсан юм. Харин дараа жил нь озэки болсон байлаа. Тэгэхэд би түүнд “Дараа жил ёкозүна болсон байгаарай” гэж хэлсэн. Тэр дагуу ч болж, энэ жил будаа тарихаар ирэхдээ ёкозүна болчихсон байлаа. Хэлсэн амандаа хүрсэн шүү” гэжээ.

Яриагаа үргэлжүүлэн “Би түүнээс ямар эмэгтэй чамд таалагддаг вэ? гэж асуухад “Дөлгөөн, сайхан сэтгэлтэй” гэж хэлсэн тухай дурдаад авчээ. Харин алдартнуудаар зүйрлэж хэлбэл хэнтэй төстэй эмэгтэй вэ? гэхэд миний нэрийг хэлсэн гээд инээгээд “Арай насны зөрүүтэй юу” гэхэлд цугласан олон инээлджээ.

Мөн долоодугаар 13-нд эхлэх Нагоя башёд төгс амжилттайгаар түрүүлэхийг хүсээд, тэр түрүүний дараагаар хамтдаа дуэт дуулах санал тавьсныг Хоошёорюү хүлээн авчээ.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.211.63.3) 2025 оны 06 сарын 23

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
S(103.212.119.162) 2025 оны 06 сарын 22

ANUSDI80955877BOOB XXI SEXSEER VANXANDNA

0  |  0
S(103.212.119.162) 2025 оны 06 сарын 22

ANUSDI80955877BOOB XXI SEXSEER VANXANDNA

0  |  0
S(103.212.119.162) 2025 оны 06 сарын 22

ANUSDI80955877BOOB XXI SEXSEER VANXANDNA

0  |  0
S(103.212.119.162) 2025 оны 06 сарын 22

ANUSDI80955877BOOB XXI SEXSEER VANXANDNA

0  |  0
Борхүү(66.181.189.55) 2025 оны 06 сарын 22

Амжилт ,чи чадна аа .

0  |  0
Close menu