”Асгат” ХК-ийг татан буулгаж, ”Монросцветмет”-тэй нэгтгэж, ордыг оросуудад өгсөн буруутан хэн бэ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 17

Манайд хайгуул хийгдээд нөөцийг нь тодорхой хэмжээгээр баталчихсан томоохон ордуудын тоонд Оюу толгой, Таван толгой, Асгат гэх мэт тоотой хэдэн нөөц багтдаг. Асгатын ордын эдийн засгийн үр өгөөж, үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө зэргийг тооцож Стратегийн орд газрын жагсаалтад багтаажээ.

Асгатын орд нь Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай муж ба Тува улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог. Энэхүү орд өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан дүүрэгт байрладаг, үйлдвэрлэлийн C1+C2 зэргээр 6.4 сая тонн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон. Хүдэр дэх мөнгөний агуулга 351.08 г/ тонн.

Асгатын мөнгөний ордын хувьд 1976 онд Оросын хөрөнгө оруулалтаар хайгуул хийхэд алт, мөнгө, цайр, төмөр гэхчилэн олон төрлийн ашигт малтмал илэрсэн бөгөөд 25 сая тонн хүдэр, 6820 тонн мөнгөний нөөцтэй, энэ нь найман тэрбум ам.доллараар үнэлэгдэх нөөц хэмээн тусгагджээ. Манай мэргэжилтнүүдийн тооцоолсноор ордыг ашиглах үйлдвэр байгуулахад 54 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Зээлийн хүүнээс хамаарч хөрөнгө оруулалтаа 5.5-10.3 жилд нөхөх бололцоотой гэсэн тооцоо гарчээ.

Одоо батлагдсан нөөцийг 40 жил ашиглана гэж үзээд гаргасан үр дүн энэ. Ашиглаад эхэлбэл 600 хүнийг ажлын байртай болгоод зогсохгүй жилдээ улсад 2.66-5.35 төгрөг оруулах боломжтой гэсэн судалгаа бий.

Асгатын мөнгөний ордын 51 хувь нь «Монголросцветмет»-ийн мэдэлд, 49 хувь нь Баян-Өлгийн ард түмний нэр дээр хувьчлагдсан байдаг байна. Гэтэл манай зүгээс «Полиметалл»-тай байгуулсан гэрээндээ Асгатын мөнгөний ордын дурмийн санг 32 сая ам.доллараар тохирчээ. Ингээд «Полиметалл» компаниас 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохирч, харин манай талаас өмнө нь хийгдсэн сая ам.долларын хөрөнгө оруулалт болон лицензийн зөвшөөрөл зэргээ 16 сая ам.долларт үнэлэн хамтран ажиллахаар ярьж тохиролцсон байжээ.

Энэ нь «Монголросцветмет»-ээс тусдаа өөрийн мэдлийн 50 хувиа хуваах тухай гэрээ бөгөөд ингэснээр манайд Асгатын мөнгөний ордын 50 хувь л ногдож байгаа юм. Мөн зарим нэг эх сурвалжийн мэдээлснээр Оросын Засгийн газрын мэдэлд байгаа 50 хувь, «Полиметалл» компанийн нэр дээр шилжээд байгаа 25 хувь хоёр цаагуураа нэгдэж байгаа ч гэх яриа гарч байсан. Асгатын мөнгөний ордыг хууль бусаар «Полиметалл»-д шилжүүлэхэд «Монголросцветмет»-ийн захирал асан О.Эрдэнэ, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар ихээхэн хүчин чармайлт тавьж, дундаас нь хувь эзэмшсэн гэх дуулиан энэ бүхний дараа гарч байсан.

Энэ яриа үнэн бол Асгатын ордыг оросуудад наймаалсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, Засгийн газрын бүрэн эрхэнд халдсан хэрэг болох аж. Тодруулбал, Төрийн өмчийн компани нь хамтарсан компани байгуулах асуудлаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж шийдэх ёстой байтал үүнийг зөрчсөн. Мөн төрийн болон орон нутгийн хуулийг зөрчсөн явдал юм байна.

Гэтэл ахиад л тус ордтой холбоотой асуудал үүссэн нь нэг хэсэг дуулиан тарьсан ч одоо говийн ордуудын шуугианд дарагдан нам гүм болсон. Асгатын мөнгөний ордыг эзэмшигч «Асгат» ХК-ийн хувьцааны 49 хувь буюу 47 мянга шахам хувьцааг Монголын 16 аймгийн 400 гаруй иргэн эзэмшдэг юм байна. Тус лицензийг эзэмшигч «Асгат» ХК-ийг нууцаар, хууль бусаар татан буулгаж, 100 хувь “Монголросдветмет”-д  шилжүүлсэн байжээ. Үүнийг Засгийн газраас тогтоогоод 49 хувийг эзэмшигчдийг оролцуулсан хурлыг зарлан хуралдуулж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, шийдвэрийг эс биелүүлбэл хариуцлага тооцох заалт гаргасан.

Харин өнөө хэр нь уг асуудал шийдэгдээгүйгээр барахгүй «Полиметалл»-тай байгуулсан гэрээг сунгасан шийдвэрийг ТӨХ-ноос гаргасан байна. Иймд хувьцаа эзэмшигчид өөрсдийн эрх ашгаа хамгаалахаар «Асгат» хөдөлгөөнийг байгуулж байсан. Тухайн үед буюу 2007 онд Баян-Өлгийн аймгийн мэдэл дэх Асгатын хувийг хэрхэн ашиглах ба ямар зөрчил дутагдал байгааг шалгахаар УИХ-ын гишүүн асан К.Сайраанаар ахлуулсан ажлын хэсэг гаран ажилласан ч эрхэм гишүүн «Монголросцветмет»-ийн талд газарчилж, тэдний талд дүгнэлт гаргасан, гадаадад явах маршрут томилолтоо орхин байж тэдэнтэй уулзалт хийсэн нь тодорхой болсон гэдэг.

Оюутолгой, Тавантолгой гэх ордуудтай харьцуулахад Асгатын орд газар нь бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэж яригдаж ирсэн.  Гэхдээ «Бороо гоулд» “Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж, баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй. Юуны түрүүнд баруун бүсийн томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй юм.

Асгатын ордыг түшиглэн уурхай, баяжуулах үйлдвэр, металлургийн үйлдвэр, 15-20 мвт-ын дулааны цахилгаан станц барьснаар 1000 гаруй хүн ажлын байртай болж, жилд 300-500 мян.тн хүдэр (зэс, мөнгө, бусад дагалдах элемент) боловсруулахад ихээхэн ашигтай ажиллах тооцоо гарч байгааг, Асгатын ордын хүдрийн бүс биетүүдийн байршлын геометр нь зөвхөн далд аргаар бус, ил аргыг ч хэрэглэх боломжтой тул өртөг зардлыг хямдруулах боломжийг олгож байгаа тухай ч мэргэжилтэн хэлж байна.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fhmcg(202.126.89.251) 2014 оны 04 сарын 17

sugar ch uhehed ch bagadah har murtei l a lar umdaa

0  |  0
genden(122.254.115.90) 2014 оны 04 сарын 17

Hurdan buh hurungiig ni huraaj shorond hiih l uldej,,,,Sugariig

0  |  0
genden(122.254.115.90) 2014 оны 04 сарын 17

Hurdan buh hurungiig ni huraaj shorond hiih l uldej,,,,Sugariig

0  |  0
genden(122.254.115.90) 2014 оны 04 сарын 17

Hurdan buh hurungiig ni huraaj shorond hiih l uldej,,,,Sugariig

0  |  0
Агар(182.160.3.173) 2014 оны 04 сарын 17

Дахиад лсугар.... яасан булай юм бэ....

0  |  0
Агар(182.160.3.173) 2014 оны 04 сарын 17

Дахиад лсугар.... яасан булай юм бэ....

0  |  0
зочин(103.26.194.6) 2014 оны 04 сарын 17

90-ээд онуудад уул уурхайн толгойд байсан хэдэн хүмүүс басхэдэн улс төрчдийнлайтай гайтайзүйлүүдий г нилээд хийснийнэг нь бас л энэ Асгатын мөнгөний орд мөнөөс мөнУлс хайгуул хийгээд нээсэн ордуудыг гартааоруулах ажлуудыг сайн хийсэнхэсэг бүлэг хүмүүс байдаг байхаа Асгат газар холзам харгуй муу учраас харин үлдээд байгааГэвч оросуудгартааор уулах ажлыг хэр хэрхэн хийсэн гэдэг асуулт болбайгааХажууг аар нь доляцохих гэсэн хэн гэдэг монгол хэр гараа дүрж хууль бус зүйл хийв гэдэг асуултын хариугчЗГ олох хэрэгтэй

0  |  0
зочин(103.26.194.4) 2014 оны 04 сарын 17

90-ээд онуудад уул уурхайн толгойд байсан хэдэн хүмүүс басхэдэн улс төрчдийнлайтай гайтайзүйлүүдий г нилээд хийснийнэг нь бас л энэ Асгатын мөнгөний орд мөнөөс мөнУлс хайгуул хийгээд нээсэн ордуудыг гартааоруулах ажлуудыг сайн хийсэнхэсэг бүлэг хүмүүс байдаг байхаа Асгат газар холзам харгуй муу учраас харин үлдээд байгааГэвч оросуудгартааор уулах ажлыг хэр хэрхэн хийсэн гэдэг асуулт болбайгааХажууг аар нь доляцохих гэсэн хэн гэдэг монгол хэр гараа дүрж хууль бус зүйл хийв гэдэг асуултын хариугчЗГ олох хэрэгтэй

0  |  0
Top