Адолф Гитлерийн Польш дахь нууц штабын нутаг дэвсгэр дэх Херманн Херингийн гэрт малтлага хийж байсан Польш, Германы археологичид таван хүний шарил илрүүлжээ.
“Der Spiegel” хэвлэлд бичсэнээр, “ Wolfsschanze /чонын үүр/” штабын нутаг дэвсгэрт байрладаг Херингийн гэр байсан балгаст мөчилсөн цогцсууд олдсон байна. Херингийн гэрийг балгасыг сайтар судалсан гэж үзэж байсан ч ээлжит малтлагын үеэр археологичид модон шалны ул мөр илрүүлсэн байна. Шалны доор усны хоолой, цаашлаад гурван том хүн, нэг өсвөр настан, нэг нялх хүүхдийн мөчилсөн шарил байжээ.
Археологичдын үзэж буйгаар, шарилуудыг байшин баригдсаны дараа оршуулсан байх талтай. Учир нь усны хоолой тавьж байсан барилгачид илрүүлэх ёстой байсан. Шарилуудыг мөн Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа ч оршуулсан байж магадгүй аж. Польшийн прокурорын газар мөрдөн шалгалт явуулж байна.
“Чонын үүр” штаб нь 80 гаруй бункерээс бүрдсэн цогцолбор бөгөөд 250 га талбайг хамарсан штабыг тойруулан өргөст тор татаж, минажүүлсэн талбай, ажиглалтын цэг, их бууны байршил зэргээр хамгаалагдсан байжээ. Германы арми объектыг 1945 оны нэгдүгээр сард Улаан арми ойртоход орхин явсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Польшид гэхээн Херман Херинг биш харин Хенрих Химмлерийн хийсэн үйлдэл байх гэж хардаж байна.