Нарийн бэлхүүстэй болох найман арга

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 05

Эмэгтэй хүнийг хамгийн сайхан харагдуулдаг зүйл бол төгс нарийхан бэлхүүс. Харин амаржсаны дараа эсвэл суугаа ажил эрхэлдэг бүсгүйчүүд яг таны харж байгаа шиг ийм том тойрогтой болж өөх, мах нь унжсан байдаг. Тэгвэл та бэлхүүсээрээ хялбархан турж төгс галбиртай болохыг хүсвэл  дараах найман аргыг санал болгож байна. Ердөө л хоол тэжээлээр дамжуулан таньд эрүүл, сайхан бие галбирыг эргүүлэн өгөх болно.

1. Өглөө бүрийг лемонтой шүүсээр эхлүүл. Энэ бол тарган бэлхүүсний эсрэг хамгийн сайн тэмцэгч. Ингэхдээ  халуун усанд лемоны шүүсийг шахаад дээрээс нь бага зэрэг давс нэмж ууна. Өглөө бүр үүнийг тогтмол хэрэгжүүлээд үзээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэх болно.

 

2. Цагаан будаанаас татгалз! Чиний  хоолны орцонд цагаан будаа, гурилан бүтээгдэхүүн орохыг бүү зөвшөөр. Харин улаан буудай, хөц будаа, овъёос зэрэг холистерин багатай бүтээгдэхүүн багтах ёстойг тогтоогоод аваарай.

3. Сахарлаг төрлийн ундаа, чихэр, шоколаднаас татгалз. Мөн тос ихтэй хоол хүнсийг бүү хэрэглэ. Эдгээр нь хэвлий болон гуяны  целльюлитыг нэмдэг сөрөг нөлөөтэй.

4. Их хэмжээгээр ус уу! Өдөр бүр уу!  Ус ууснаар гэдэс ходоод тань цэвэрлэгдэж, бодисын солилцоо тань нэмэгдэнэ. Ингэснээр бие организм тань эрчимжиж, идэвхтэй нэгдэлүүд өөхийг биеэсээ хөөн гаргах болно.

5. Өглөө бүр түүхий сармис ид. Дараа нь нэг аяга лемонтой ус уу! Энэ эмчилгээ нь таны турах процесийг идэвхжүүлэх хамгийн шилдэг аргуудын нэг юм шүү! Өглөө бүрийн лемонтой ус уухынхаа өмнө 2 хумс сармис идэж байхаа бүү мартаарай!

6. Ногоо орлуулагч болон бусад хоол орлуулагчаас татгалзаарай. Ялангуяа цагаан хоолтон биш л бол тийм төрлийн хоол идээд хэрэггүй ээ. Цэвэр эко хүнс хэрэглэж бай бүсгүй минь.

7. Орой бүр, өглөө бүр цэвэр жимс идэж, шүүс ууж байгаарай. Мөн төрөл бүрийн хүнсний ногоог байнга хэрэглэ. Энэ таны дотоод гэдсийг цэвэрлээд зогсохгүй, авах ёстой амин дэм, минерал, эрдэс бодисыг нөхөж өгөх ачтай юм.

8. Шанцай, цагаан гаа, хар чинжүү зэрэг халуун ногоотой хоолыг хүнсэндээ хэрэглээрэй. Эдгээр нь хүний эрүүл мэндэд онцгой ашиг тустай. Учир нь өөхийг дотроос нь шатааж идэвхгүй нян бактерийг устгадаг байна. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг багасгаж, инсулинийг тэнцвэржүүлдэг байна. Мэдээж халуун ногоог хэт их хэмжээгээр хэрэглэх нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөхийг манай бүсгүйчүүд мэдэж байгаа биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top