Бананы хальсаар батгыг эмчилцгээе!

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 16

Хэрвээ та бүхий л арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглээд амжилт олоогүй бол, гэрийн нөхцөлд эмчлээд үз. Бананы хальсаар батгыг эмчилдэг гэдгийг урьд өмнө нь сонсож байсан уу? Бид дэлгүүрээс гадил аваад доторхыг нь идээл хальсыг нь шууд хаячихдаг. Зарим нэг нь тэрэн гишгээд унах ч тохиолдол бас байна. Бананы хальс нь антиоксидант, lutein, carotenoid агуулдаг байна. 

Нүүрээ угаана.  Бананы хальсыг хэрэглэхээс өмнө арьсан дахь тос, бохирдлыг бүрэн гүйцэт цэвэрлэсэн байх ёстой. Зөөлөн найрлагатай цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэж хөвөн зөөлөн даавуугаар арчаарай.

Бананаа сонгох. Сайн боловсорсон бананыг сонгох хэрэгтэй. Энэ нь шар, хар толботой байх ёстой. Боловсроогүй ( шар, ногоон) эсвэл хэт боловсорсныг бүү ав.

Хальсаа бэлдэнэ. Бананы доторх нь хэрэггүй учир идчих хүсвэл нүүрний маск хийсэн ч болно.

  • Бананы хальс нь витамин А, В, С, Е, цайр, төмөр, магни агуулдаг. Эдгээр тэжээлүүд нь үрэвсэлтэй арьсыг тайвшруулж, батганыулаалтыг бууруулна.
  • Хальсны цагаан талаар нь арьсаа 10 минут зөөлөн массажилнэ.
  • 2-3 минут болоод хальс нь цагаан байгаа эсэхийг шалгана. Хар болчихсон байвал шинээр солиод массажлаарай.

Арьсаа амраа. Бананы хальсаар массажласны дараа нүүрээ шуудхан угаах хэрэггүй. Өдөржингөө байлгасан ч болно. Хальсан дахь тэжээлүүд нь арьсанд сайн шингэж өгнө. Болчихлоо гэж үзвэл хүйтэн усаар нүүрээ угаагаарай.

Бананы хальсаар үргэлжлүүлэн эмчил. Өдөрт нэг удаа бананы хальсаар арьсаа үрээрэй. Нэг долоо хоногийн турш тасралтгүй хийх хэрэгтэй шүү. Хэдхэн өдрийн дотор батга чинь алга болж, арьс эрүүлжиж буйг анзаарах болно.

Хэрвээ бананы хальсыг хэрэглэсний дараа арьс чинь улайж, загатнаж байвал хэрэглэх хэрэггүй. 

Credit: http://metagirly.com/ Wikihow.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top