Эмэгтэйчүүдийн жимс анарын гайхамшиг

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 03
Анар жимсийг бүхий л насны эмэгтэйчүүдийн жимс гэлцдэг. Эмэгтэйчүүд бидний эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлөх гайхалтай олон ашиг тусыг дотроо агуулж байдаг. Өдөрт 1 удаа дангаар нь болон тарагтай хольж идэх, мөн смүүти хийж ууж байхад бидний биед маш сайн нөлөө үзүүлж чадах ажээ.

●    Хамгийн чихэр багатай жимс

Сахар нь зүрхний шигдээс, хорт хавдар, таргалалт,  чихрийн шижин зэрэг олон өвчний үндэс суурь болдог. Мөн таны арьс гоо сайханд ч халтай. Ихэнх жимс, жимсгэнүүд сахар ихээр агуулдаг бол анар жимс эсрэгээрээ маш бага агуулдаг байна. Энэ нь цусан дахь сахарын түвшинд сайнаар нөлөөлдөг гэсэн үг. Хагас аяга анар жимсний үр 8 грамм сахар агуулдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 70 калори гэсэн үг юм. Тэгэхээр дэглэм барьж байгаа бүсгүйчүүд амттанаа анар жимсээр орлуулвал ашигтай байгаа биз.

●    Тархины үйл ажиллагааг нэмэгдүүлдэг

Юуны өмнө хэлэхэд анар жимс нь антиоксидантаар баялаг жимс юм. Антиоксидантууд тархийг сэргээх өндөр агууламжтай байдаг учир анар жимс нь таны ой санамж, танин мэдэхүйн чадвар, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг. Мөн Альцгеймерийн өвчин (хөгшрөлтийн солиорлын нэг төрөл өвчин) тусахаас сэргийлдэг байна. 

●    Цусны даралт бууруулдаг 

Анар жимс цусны даралт бууруулж, тогтворжуулдаг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Таны даралт үе үе болон байнга ихэсч, тогтворгүй байдаг бол анар жимсийг идээд үзээрэй гэж зөвлөх байна.

●    Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй байдаг гэдэгт та итгэх үү? Анар дотор агуулагддаг антиоксидант нь мөн л танд эерэг нөлөөтэй аж. Таныг залуу харагдах, үрчлээтэй тэмцэхэд тань тусална. Мөн таны хуян хөөрч, үе мөчөөр хатгуулж өвддөг бол идэхийг зөвлөж байна. 

●    Хорт хавдрын эсийн өсөлтийн зогсоодог

Хүнсний ногоо, жимс жимсгэнээр хорт хавдрыг бүрэн эмчлэнэ гэдэг боломжгүй ч эсийн өсөлтийг зогсоож болно. Ялангуяа та анар жимсийг тогтмол идэж, эсвэл шүүсийг нь ууснаар хорт хавдраас сэргийлж чадна. 

●    Сэтгэл санааг сайхан, өөдрөг болгодог

Сэтгэл санаа айсан, түгшсэн, гунигтай, хэцүү үедээ анар жимсийг идээд үзээрэй. Сэтгэл санаа тань илт дээрдэх болно шүү. Мөн цэгцтэй зөв сэтгэхэд тусалдаг. 

Эх сурвалж: Mongoljingoo.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top