Э.Бат-Үүл: Иргэний ухамсар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 45 дугаар сургууль дээр очиж, саналаа өглөө. Тэрбээр сонгуулийн санал хураалтын талаар “Сонгууль явагдсан цагаас эхлэн энэ тойрогт саналаа өгч байна. Сая авсан мэдээгээр ирц  20 хувь гарсан мэдээ байна. Иргэд, сонгогчид их идэхвтэй байна. Энэ удаагийн сонгуулийн өмнөх үйл явцыг  ажиглаж байхад иргэд улс орны хувь заяаг шийдэх сонголтод заавал оролцоно гэсэн бодолтой байгаа нь харагдаж байсан. Иргэний ухамсар нэмэгдсэн гэж ойлгож байна” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top