Ц.Оюунсайхан торгуулиа төлж, нэрээ татахаар болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшиж буй Ц.Оюунсайхан сонгуулийн сурталчилгааны үеэр шашны холбогдолтой зан үйлд оролцсон  тул түүний нэрийг татах нь зүйтэй гэж анхан шатны шүүхээс үзжээ.

Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан нэр дэвшигч Ц.Оюунсайхан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдахгүй, Сонгуулийн хуулийн дагуу торгуулиа төлөөд нэрээ татахаар болсон байна. Тэр нэгэнт нэрээ татаж байгаа болохоор түүний төлөө өгсөн саналууд хүчингүй болно.

Дашрамд дурьдахад,  энэ тойрогт МАН-аас М.Энхболд, АН-аас Б.Энхбайгаль, ТТЭНЭ-ээс Ц.Баттөр нар өрсөлдөж байгаа юм. Тус тойрогт сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 57.9 хувьтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top