С.Эрдэнэ АН-ын дарга болно

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 04

2016 оны УИХ-ын сонгуульд "нам тавиулсан" АН төдийгүй нийт гишүүд дэмжигчид нь хүнд шоконд орсон. УИХ-д ердөө 9 суудалтай үлдсэн АН ямар ч байсан бүлэгтэйгээ үлдэх нь тодорхой болж байна. Харин АН-д тохиосон энэ хүнд өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын гишүүд дэмжигчидтэй уулзаж, шокноосоо гарч орон нутгийн сонгууль, цаашлаад 2020 оны ялалтандаа бэлдэж, намын дотоод шинэчлэлээ эхлүүлэхийг уриалж, гишүүддээ "засал" хийж яваа сурагтай. МоАН-ын дарга байхдаа намаа хэд хэдэн намтай нэгтгэн одоогийн АН-ыг байгуулж өнөөдрийг хүртэл арын фронтод зүтгэж яваа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намаа дахин нэгтгэхээр шийджээ. Сөрөг хүчний хяналт суудлын тоондоо биш хэн бэ гэдэг нь чухал гэдгийг 4 жилийн хугацаанд харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top