Ардчилсан намын ҮЗХ нэлээд халуухан болж байна. ҮЗХ-ны хуралд “Нээлттэй АН”, “Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий залуусыг оруулж, байр суурийг нь сонсож байгаа бол АН-аас хөөгдсөн зарим залуус олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байна.
Тухайлбал, намын дарга руугаа оймс шидэж, огцор хэмээн бухимдлаа илэрхийлсний улмаас намаасаа хөөгдсөн Л.Наранбаатар “АН-ын шинэчлэл нь намын үндсэн дүрмээ мөрдөхөөс эхэлнэ буюу Шинэчлэлийн ЗГ-ыг огцруулсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож, намаас хөөсний дараа ҮЗХ-ийг эхлүүлсээр эхэлнэ” гэж байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн сүлжээнд өнөөдрийн трэнд болж байна.
Л.Наранбаатар нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга байсан бөгөөд намын шинэчлэлтийн талаар дуу хоолойгоо илэрхийлж, өлсгөлөн хүртэл зарлаж явсан ч намаасаа хөөгдөж, АН-аас УИХ-д нэр дэвших эрхээ хасуулсан нэгэн.
АН-аас хөөгдсөн Т.Хасбаатар, Б.Батбаатар нарын олон залуус энэ мэтчилэн үзэл бодлоо илэрхийлсээр байна. ҮЗХ-ны хуралдаан “Туушин” зочид буудлын танхимд ч, цахим ертөнцөд ч халуухан өрнөж байна.
Сэтгэгдэл ( 0 )