АН-ын ҮЗХ хуралдахгүй болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 19

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдааныг өнөөдөр 11.40 цагт үргэлжлүүлж хийх болсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл дээрх хурал цуцлагджээ.

Өчигдөр эхлүүлсэн ҮЗХ-ны хуралдааныг хэзээ үргэлжлүүлэх вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж байж энэ асуудлыг шийдэх аж.

ҮЗХ-ны хуралдаан өчигдөр 19.40 цагийн орчимд 140 гаруй гишүүн ирснээр эхэлсэн юм. Гэвч уг хуралд оролцсон гишүүд УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн шалтгаанаа зөвхөн Ардчилсан намын дарга асан З.Энхболдод тохож, буруутгасан гэх мэдээлэл байгаа.

Нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнээс зөвхөн Их хурлын товоо тогтоосон юм. Ардчилсан намын Их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сард хуралдуулахаар болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top