Өчигдөр болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн,аварга А.Сүхбат “МАН анхны ялагдлаа хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу.
Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонго л доо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” гэж мэдэгдсэн. Тэрбээр намаа мэргэжлийн Засгийн газар байгуулахаар амласандаа хүрээгүй гэж үзэж байгаа аж.
Г.Гариг
Сэтгэгдэл ( 0 )