Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өнөөдөр өргөн барина

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 23

УИХ-дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-ын даргад өргөн барихаар болсон байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголыг УИХ-ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбрийг УИХ-ын даргад өргөн барьж, ээлжит бус чуулганы товыг гаргах чиг барьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top