АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчид халз мэтгэлцлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 27

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп өнөөдөр халз мэтгэлцлээ. Мэтгэлцээний үеэр тэд сэдвээсээ хазайж өөрсдийн байр сууриа хамгаалж хувийн дайралтууд их хийв. Ноён Трампын зүгээс АНУ-н эдийн засгийг хүчирхэг болгон хөрөнгөжих, цаашлаад татварын тогтолцооны гажилтаас болж хилийн чанадад нүүн ажиллах болсон бизнесүүдийг буцаан авчрах шаардлагатай гэсэн бол хатагтай Клинтоны хувьд эдийн засгаа дахин эргэлтэнд оруулж үйлдвэрлэлийг тэр тусмаа эко системийг инновацилсан үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр ажлын байруудыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн байр суурьтайгаа илэрхийлсэн. Мөн ноён Трампын зүгээс Обама ерөнхийлөгчийг өрийг 2 дахин нэмэгдүүлсэн, энэ нь зөв үү гэсэн асуултыг хатагтай Хиларигаас 3 удаа асууж дайралт хийсэн бөгөөд мөн түүний иргэдээс ирсэн 33000 эмэйлийг устгасан гэдгийг зарлаж өөртөө популисм хийсэн бол Хатагтай Хиларигийн хувьд түүнийг ааваараа 14 сая доллар зээлж бизнесээ эхэлсэн, дундаж давхаргын иргэдийн амьдралыг сайн мэдэхгүй гэж дайралт хийж байлаа. Мөн Трампын зүгээс АНУ-д болсоор буй арьс өнгөний үзлийн маргаан болон замбараагүй буудалцаануудыг хэрээс хэтэрснийг дурьдаж иргэдийн бууг хураах хэрэгтэй гэж хэлсэн бол Хилари цагаачилж ирсэн болон бусад иргэдийн маргаан хурдацтай өссөнийг дурьдан эрүүгийн гэмт хэргийн гаралт өссөнийг тодотгон цагдаагийн албан хаагчдын болон эрүүгийн шүүхийн шүүлтүүд хэтэрхий хатуу байгааг дурьдан нөхцөл байдлын шалтгааныг илүү судалсан хуулийн шинэчлэл хэрэгтэй гэж хэлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top