УБТЗ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 04

УБТЗ-ын Ерөнхий хороо есдүгээр сарын 27- 28-ны өдрүүдэд Москва хотноо хуралдаж, Ерөнхий хорооны орлогч даргаар дэд сайд Б.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ж.Батболд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямаа нарыг томилохоор шийдвэрлэсэн.

 

Тэгвэл шинэ дарга өчигдөр ажлаа хүлээн авлаа. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын даргаар томилогдож буй Д.Жигжиднямаад баяр хүргэв.

Харин шинэхэн дарга ажлаа хүлээн аваад “Төмөр замын салбар дахь томоохон зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л сэтгэл зүрхээ дайчлан, төмөр замчин хэмээх эрхэм нэрийг үргэлж өөд нь өргөж явахыг эрмэлзэх болно” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top