Нэг ой зургаан сартай Лейла Ричардс шинээр гаргаж авсан генийн эмчилгээний ачаар хорт хавдраас ангижирсан анхны хүн боллоо. Лейлаг цусны хорт хавдартай хэмээн гурван сартай байхад нь оношилсон байна. Түүнээс хойш охин олон төрлийн эмчилгээ тасралтгүй хийлгэсэн боловч тусыг эс олжээ. Цусны хорт хавдрын шинж тэмдэг илэрч, эмчилгээгүй болсон хэмээн эмч нар хэлж байсан ч “Грейт Ормонд Стрит” эмнэлгийнхэн дөнгөж лабораторид туршилтад орсон шинэ генетикийн аргаар эмчилдэг эмчилгээг туршсанаар өвчнөөсөө бүрэн ангижарч чадсан байна. Охины ээж Лиза Фолей “Хэрвээ энэ эмчилгээ үр дүн үзүүлээгүй бол нялх үр минь хоёр ой хүрэхгүй байх байлаа” хэмээн “Evening Standard” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )