Гуравдугаар шатлалын эмнэлгүүд хэвийн ажиллана

2016 оны 10 сарын 31

Монгол бахархлын өдөр тохиож буйтай холбогдуулан нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд  өнөөдөр амарч байна. 

Тухайлбал, хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвүүд амарч байгаа бол  дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн яаралтай хүлээн авах  тасаг иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байна.

Харин гуравдугаар шатлалын эмнэлгүүд буюу төрөх эмнэлгүүд, ХӨСҮТ, ХСҮТ зэрэг эмнэлгийн хүлээн авах  тасаг мөн Яаралтай түргэн тусламжийн 103 төв иргэдэд үйлчилж байгаа юм.

 

Б.Алтжин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top