Эцэг, эхчүүдийн хүүхдийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхийг зөвлөлөө

2016 оны 11 сарын 01

Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, номхон далайн бүсийн зөвлөх Др. Күнихико Хирабаяши болон эх, хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн Др. Киоко Шимамото нарыг хүлээн авч уулзлаа. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч нар нь 2016 оны 10 дугаар сарын 24-29-ний өдрүүдэд ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АШУҮИС, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилласан юм. Бүсийн зөвлөх Др. Күнихико Хирабаяши чадварлаг, хичээл зүтгэлтэй мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж байгааг өндрөөр үнэлээд эх, хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хамарсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар зөвлөлөө. Мөн эцэг, эх асран хамгаалагч нарын хүүхдийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл харилцан адилгүй, ялангуяа залуу эцэг эхэд хүүхдийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байгааг энэ үеэр онцолсон юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(59.153.115.239) 2016 оны 11 сарын 01

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top