Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2016 оны 11 сарын 01

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит IV хуралдаан 10 дугаар сарын 27-нд боллоо.

Хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн 7 аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав баглаа боодол стандартын шаардлага хангаагүй бичиг баримтыг шаардлагын дагуу боловсруулж, баталгаажуулан ирүүлээгүй зэрэг алдаа дутагдал байгаа тул аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.

Салбар зөвлөлийн шийдвэрээр малын эмийн улсын бүртгэлд 28 нэр төрлийн эм бэлдмэлийг бүртгэж, 11 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгасан байна. Мөн хуралдаанаар антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэ төрлийн эмийн бүртгэлийн асуудалд зохицуулалт хийх талаар гаргасан зарим гишүүдийн саналыг авч хэлэлцэн дараагийн хуралдаанд оруулан шийдвэрлэхээр тогтов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top