Агаарын бохирдлыг ганцхан өвлийн дотор арилгаж болно

2016 оны 11 сарын 11

Жилийн жилд яригддаг асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулах ажлыг байнга хэрэгжүүлдэг боловч жилээс жилд өссөн үзүүлэлт гардаг. Агаарын бохирдлыг бууруулна гэж төрөөс ажил хийсэн нэрээр олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс , нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр төрөл бүрийн арга хэмжээнд  132,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэрэв энэ мөнгийг чин үнэнчээр зарцуулсан бол өдийд агаарын бохирдлын тухай яриа дуссан байх байлаа.

Судалгаагаар нүдэнд харгадах утаа нь их байгаа боловч хүнд метал, хорт бодис нь багассан гэсэн мэдээллийг иргэдэд өгөөд удаж байна. Өвлийн ид хүйтэн  саруудад  өдрийн дундаж  нь PM2.5  буюу нарийн ширхэглэгт тоосонцорийн хэмжээ  Монгол Улсын стандарт болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шаардлагаас 6-7 дахин их байгаа нь батлагдсан. Агаарын бохирдлыг үүсгэдэг гол хүчин зүйлийг гэр хороолол гэдэг. Өнөөдрийн байдлаар  гэр хороололд 198 мянган айл өрх хоол ундаа хийж,  орон гэрээ дулаацуулахын тулд түлээ, нүүрс  түлж байна. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт хийх ажлыг эхлүүлсэн. Дахин төлөвлөлтийн ажил нэлээн маргаантай эхэлж иргэд болон төр газрын үнэлгээ дээрээ тохирч чадахгүй боловч ажил эхэлсэн. Гэвч эхнээсээ байрандаа орж чадаагүй иргэд гомдол гаргах болжээ.

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахын тулд жилийн жилд хуралддаг хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал, Монгол Улсын орчны агаарын  чанарын үндэсний стандартын шаардлагыг хангахын тулд гэр хорооллын ахуйн хэрэглээний зуухнаас ялгарах тоосонцорын хэмжээг 80 хувиар бууруулах шаардлагатай гэж үзжээ.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

  1. "Агаарын бохирдлыг бууруулах" мастер төлөвлөгөөг боловсруулна.
  2. Сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх  арга хэмжээг шинэлэг хэлбэрээр зохион байгуулна.
  3. Агаарын бохирдол ихтэй бүсийн сургууль, цэцэрлэгүүдийн гадаад, дотоод орчны агаарын чанарт судалгаа хийж, түүнийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ.
  4. Төвийн дулааны шугам сүлжээнээс алслагдсан төрийн байгууллагуудын дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлнэ.
  5. Дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хуучин автобусанд тортогжилтыг  80 хүртэл хувиар бууруулах  төхөөрөмж суурилуулна. (DPF)
  6. Агаарын чанарын индекс шинэчлэх гэх мэт ажлыг хийн э гэдгээ танилцуулсан юм.

Дээрх хийхээр төлөвлөсөн ажлыг өмнөх жилүүдэд хийж байсан ажилтай харьцуулахад онц өөрчлөлт ороогүй нь харагдаж байна. Мэдээж хэрэг эдгээр ажлыг хийхэд төсөв мөнгө орох нь тодорхой. Өчнөөн тэрбум төгрөг хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд орох нь ч ойлгомжтой.

Агаарын бохирдол ганцхан манай оронд тулгараагүй. Өөр олон улс оронд тохиолдож л байсан зүйл. Агаарын бохирдлоосоо салж чадсан олон улс орон байдаг. Лондон хотын ганцхан жишээг дурдая. Одоогоос 60 жилийн тэртээ буюу 1952 онд Лондонгийн түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт гамшиг тохиосон нь өнөөг хүртэл яригддаг “Үхлийн утаан хөшиг” хэмээх хар өдрүүд юм. Нэг өвлийн дотор 12 000 хүний алтан амийг авч дөрөвхөн өдрийн дотор 4000 хүнийг өвчлөлд хүргэсэн гамшигт агаарын бохирдлоос Лондончууд салж чадсан байдаг. Тухайн үедээ Лондон хотын хөгжил хурдасч, хүн амын тоо өдрөөс өдөрт нэмэгдсэн. Энэ нь нүүрсээр дулаанаа шийдэх гэсэн айл өрх, томоохон үйлдвэрүүдийн тоо нэмэгдэхэд хүргэсэн байна. Ард иргэд нь гамшигт утааны талаар хотын захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж гарын үсэг цуглуулсан ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байжээ. Гэтэл 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсноос ямар ч салхигүй болж, Лондон хотыг хар утаа манан бүрхэн авах нь тэр. Тэр үед Лондонд үзэгдэх орчин 50 сантиметрээр хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж хүмүүс орон гэртээ утаа угаар орохоос сэргийлэн бүх онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч энэ бүхэн тусыг эс олон хүмүүс орон гэртээ нас барсаар байв. Тэд ердөө хорт утаанд хордон амьсгал нь боогдон, угаартаж хорвоог орхисоор байсан байна. Нас барсан хүмүүсийн ихэнхи нь хүүхэд, хөгшид байжээ.


Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ. Английн эрх баригчид Цэвэр агаарын хууль баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганцхан өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж дөрөвхөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чаджээ. Эрх баригчид хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод "Агаарын хяналтын бүсүүд" бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджэ үх айлуудад Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог бага зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар  сольсон байна. Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдолыг шийдэж чаджээ.

Хамгийн сүүлд дизель болон бензинээр бус байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. Мөн томоохон үйлдвэрүүдийг хотоос гарган нүүлгэж, үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татвараас тодорхой хэмжээнд бууруулснаар хүм амын төвлөрөлтийг сааруулжээ. Ийнхүү Лондончууд агаарын бохирдол гэдэг зүйлийг мартсан юм. Манай орон заавал Лондонгийн түүхийг давтах албагүй баймаар. Хэрэв төр засаг нь хичээвэл агаарын бохирдлыг ганцхан өвлийн дотор арилгаж болно гэдгийг Лондонгийн жишээнээс харж болно. Манайд харин гагцхүү сэтгэл л дутаж байна.

Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МГЛ(37.216.228.178) 2016 оны 11 сарын 13

утаа багасгана гээд зуух, хатуу түлш зараад байдаг хөлдүү хүмүүсийг яаж ч бодоод ойлгохгүй юм даа. Сэтгэл л дутаж байна даа...

0  |  0
uuuuu(202.9.42.105) 2016 оны 11 сарын 12

Ter ih mongiig ehnees uy shattai tosol heregjuuleed ger horoololin dahin tolovloltond zartsuulsan bol odiid oor bhsan. Shal demii utaagui tulsh utaagui zuuh ntr gd deerees ni idej uugaad taarsan

0  |  0
нэр(202.9.40.117) 2016 оны 11 сарын 11

тиймээ лондонгийн түүх монголд давтагдна

0  |  0
шүүмжлэгч(202.9.40.117) 2016 оны 11 сарын 11

агаарын бохирдлоос болж ургийн эндэгдэл маш их байна

0  |  0
Зочин(103.229.121.186) 2016 оны 11 сарын 11

Манай 76 1 ийн толгой хүрэхгүй л дээ . Утаагүй зуух муух гээд шал өөр тийшээ далийгаад явж өгнө дөө

0  |  0
Top