ДОРНЫН ЗУРХАЙ | Бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

 

Өнөөдөр аргын тооллын 6 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 28, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар морь өдөр.

Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 4:53-20:52. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top