
Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.
Тодруулбал, зургаадугаар сарын 15-наас 28-ны өдрүүдэд буюу 14 хоногийн хугацаанд дараах байршлуудад халуун ус хязгаарлана. Үүнд:
- Жаргалан хотхон, Солонгос улсын элчин сайдын яам, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид,
- Олимп хотхон, Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим, Нарантуул зах, Дүнжингарав хороолол, Маршал таун, Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид,
- Их тэнгэр цогцолбор Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид,
- АШУҮИС-н шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид
- 15-р хорооллын ЦТП-15 салаа, Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид,
- УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид

Сэтгэгдэл ( 1 )
taslakh khuwiargui gazruudyn khaluun usaa uguuchee, yachikhsan uls gekheeree iim baidag bainaa , yadarchikhsan durakuud yumaa