УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Авлигатай тэмцэх газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Н.Батбаярыг Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатын хэрэгт холбогдуулан шалгаж буй ажээ. Түүнээс өнөөдөр мэдүүлэг авсан аж. Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан гэмт хэрэгт буруутгасан байна. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байна.
Н.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )