Хотгойдын шадар ван Чингүнжавын цаазлагдахын өмнө хэлсэн үг

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 05

Манж Улсын өмөн толгой гудайгаагүй монгол баатруудын нэг бол Чингүнжав билээ. Чингүнжавыг засаг ноён төрийн бээл болох үед ар халх дахь манжийн ноёрхол хүчээ авч Ойрадыг байлдан эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх түшиц газар болгох бодлого явуулж байв. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагт хан аймгийн туслагч жанжнаар томилж байв. 1691-5-02 Долнуурын чуулганаар ар халх манжид дагаар оржээ

Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүнжав, Өмнөд хорчиний эфү Сэвдэнбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцэлийг 1755 онд эхэлж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.

Шадар ван Чингүнжав, Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан банйа. Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Богд Жавзандамбатүшээт хан Ямпилдоржзасагт хан Балдирсэцэн хан МанибадирСайн ноён Дэчинжав, Дамиран гүн зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, унаа хөсөг, зэр зэвсэг, хүнс хоол зэрэг ар хангалтын хэрэгтэй бүхнээр сэлбэн туслаж байв. Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн, Халхын бүх ноёдод Чингүнжавыг даруй барихыг зарлиг болгож, Улиастайн жанжнаар Чин ван Цэнгүнжавыг томилж, их цэргийг авч Чингүнжавын цэргийг дарж, түүнийг барихыг даалгажээ.

Цэнгүнжав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа Хөх хотын Вү Чан жанжны 2000 цэрэгтэй нийлж, хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн сүр хүчээс айсан Чингүнжавийн цэргийн ангийн удирдагч нар цэргээ авч, Чингүнжаваас салж одсон байна. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүнжавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч Шишгэд орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчэнд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч оросын хил гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох Жиянгас гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед хар Дархадын зайсан АзарНамжил нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ. 1757 оны нэгдүгээр сарын 17ны үүрээр Чингүнжав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Энэ тухай Манжийн хаанд Тэнгэрийг тэтгэсний 21 оны 12 сарын 4нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгалд "Хулгай Чингүнжав нэгэн морийг унаж", манай хорьсныг дайран гараад оргосугай гэхэд түмдийн тэргүүн тайж Ламжавбэйл Цомцогжавын хошууны тогосын отго хадсан залны занги Чойхиа Намхай гурвуул тосож Чингүнжавыг барьсан гэжээ.

1757 оны 3 дугаар сарын 11-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Чингүүнжавыг эрүүдэн шүүж, улайсгасан 81 зоосны нүхээр гарч ирсэн махыг нь тасчин хаяж, тамлаад үхэхгүй болохоор толгойг нь авч, өвчүүг хадаж, зүрхийг нь сугалсан гэдэг. Хичнээн тамлан тарчилгасан ч ганц үг ган хийгээгүй мөртлөө "МИНИЙ ЦУСАН ӨШӨӨ ЗААВАЛ АВАГДАНА" гэж хэлээд амьсгалаа хураасан гэдэг. Тэр цагаас хойш Манжийн хааны ширээ батгүй болж, өөдлөхгүй явсаар мөхөж, Манж үндэстэн гэж үгүй болсон гэдэг байна.

Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт Чингүнжавын хөшөөг босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсжээ. Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батзаяа (202.9.40.8) 2024 оны 04 сарын 24

Гоё сэтгэж тун сайн байна \n

3  |  0
гүрбазар цэцэгмаа(66.181.160.26) 2023 оны 10 сарын 19

ховдын мянгад сумынхан Чингүнжавын үнэнч ойрын хүмүүсээс тасарч үлдсэн билээ бид Чингүнжавын 300 жилийн ойд урилгаар очиж байсан юм мөн төрсөн нутаг бүрэнтогтох сумаар орсонсон Энэ их хүнээр мянгадууд бид үеийн үед бахархан амьдарсаар ирсэн билээ

1  |  0
Mogi(202.126.89.145) 2019 оны 11 сарын 10

Ta guai hyatad tsustai hun bh shh

0  |  0
mogi(202.126.89.70) 2024 оны 09 сарын 08

ehleed manjiin hurgen bolood mongolchuudiig ih ch hyadsan daa. tiim bolhoor tuund mongolchuud itgeegui. ter bol urvagch bsan. manj nar tuund amalsan hotgoidiig zahiragch tsoloo ogoogui bolhoor uurandaa ergeed manj ruugaa haldsan yum.

0  |  13
Чингүнжав(112.72.11.102) 2024 оны 03 сарын 02

Миний нэр Чингүнжав.Би ийм эрхэм нэрийг зүүсэндээ маш их бахархдаг.Одоо 17настай.Удахгүй дахин нэг Чингүнжав Их Монголын түүхэнд шинээр нэмэгдэнэ!!!

10  |  0
Yvлэнсолонго(103.57.92.67) 2023 оны 05 сарын 02

Агуу евгедеерее бахархаж байна аа.

4  |  0
zochin(112.72.11.110) 2017 оны 11 сарын 08

Gisuuntseruud bish namantsaruud namii gishuud

0  |  0
Baagii(66.181.187.104) 2022 оны 04 сарын 03

Chingunjavin aldar gaviyag magtan duulay. Harin Amarsanaa bol ehleed zuungarin haan shiree bulaaldaj Davaach haantai baildaj ylagdaad manjuudiig daguulj zuungarig manjid ezluuleed suuld n ooriig n haan bolgohgui bolmogts busdiig uruu tataj boslogo gargaad ooroo oligtoi temtssen ymgui zugtaj yvsaar uhsen. Chingunjavt oligtoi tuslamj ugui Dan gants hotgoiduudiin hucheer temtseed ylagdsan ym. Hairan2

1  |  0
D.zul(112.72.11.103) 2017 оны 11 сарын 07

Tsusaa hair nairgvi eh oron eh nutag bidniihe tuluu ursgasan uwgudiinhuu neriig ydaj bodoj umhii muu hujaa nartai vzeltsej chadhgvildee ene deer suudal bulaatsaldaj bie biene hemlej bga gishvvntservvd....

0  |  0
D.Zul(112.72.11.103) 2024 оны 10 сарын 16

Ene hvn yg odoo bidnii niigemd baih heregtei bndaa...dahin dawtagdashgvi iim l hvmvvs mash iheer vgvilegdej bnaa..haramsaltai ni bhgvi bj chadhgvi...90 onoos hoish turd suuj bgaa 76 aas ydaj l gants ni Chingvnjaw shig zorigtoi bwal...bas vgvi baihoo

0  |  2
Иргэн(122.201.23.66) 2022 оны 03 сарын 09

Одооны залуус, улс төрчид худлаа л чалчина уу? гэхээс ийм мундаг эх оронч хүний чигчий хуруунд ч хүрэхгүй. Эх орноо сэтгэл өчүүхэн ч байхгүй. Газар, шороогоо ухаад л хэдхэн хүмүүс идээд л мөдхөн гэдэс нь хагарах байхаа.

0  |  1
Өмхий урвагчид(66.181.184.72) 2022 оны 03 сарын 09

Одоогийн Монголчууд Их хааны үр сад биш тэр урвагчдын үр сад шүү дээ үүнийгээ нотлоод байгааг одоо мэдэрцгээ ялангуяа төрийн ордонд тэднийг сонгохоо больцгоо. МАН бол манжийн урвагчдын үлдэгдлүүдийн нам

1  |  3
гал(150.129.142.37) 2022 оны 03 сарын 09

Одоо үед өөрөөсөө доор мууд дээрэлхүү гэж жигтэйхэн өөрөөс нь арай дэгүүр нөхдийн бөгсийг долоож гүйхсэд олшир ч ийм мундаг хүн бараг байхгүй байх.

0  |  1
зочин(27.123.214.109) 2022 оны 03 сарын 09

Түшээт хан ЯМПИЛДОРЖ тэргүүтэй түшээт ханыхан манжид урваж бослогыг дэмжээгүйгээс ялагдсан ганц үнэн буй . Одоо үеээр бодвол 40 мянгатын урвагч дээрэмчдийн гай юм .

0  |  1
zochin(120.142.31.236) 2019 оны 02 сарын 12

manjid dagaar orson yrvasan hulgai halhuud

0  |  1
Иргэн золбаяр(202.9.43.248) 2017 оны 11 сарын 05

Урвагчид гэдэг чинь улсаасаа хулгай хийдэг хээл хахуул авдаг амин хувиа бодсон улсуудыг хэлнэ. Одоо байгаа ихэнх дарга нар тийм байна гэдгийг хараад мэдрээд байгаа хэрнээ бид тэмцэж чадахгүй болтлоо дорджээ. Хаана байна тэр омог бардам түүхтэй ард түмний хүүхдүүд хэрэг алга нэгийгээ тэмций гэхээр ядаж цуглахгүй цугласан ч надад ямар ашигтай юм гэдэг байдлаар ханддаг. Амин хувиа хичээсэн бэртэгчид болжээ бид

0  |  0
Ваян(202.70.46.230) 2017 оны 11 сарын 05

Одоо ч манай улс төрчид бүгд урвагч, хятадын утсан хүүхэлдэйнүүд хулчгарууд. Сэтгэл гаргасан нэгнээ элдвээр оролдож унагана.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 05

ali ch tyyhend aimhai hulchgar urvagchidaas bolj sonoj baih umaa, iim eh oronch hyn eroosoo alga odoo bol nil urvagchid, luivarchid

0  |  0
Top