ОХУ болон Японы улсын хооронд Курилын арлын төлөөх мөнхийн гэж хэлж болмоор сөргөлдөөн байдаг билээ. Японы Ерөнхий сайд "Курил хэзээ ч Оросынх байгаагүй” гэж хэлдэг бол ОХУ-ын Ерөнхийлөгч Курилд айлчилж, өөрийн харьяаных гэдгээ илтгэхийг оролдсоор ирсэн юм. Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай хэмээх дөрвөн арлаас бүрдэх бүлэг арлууд дээр газрын тосны баялаг орд илэрсний дараа хоёр орны харилцаа хурцдах болсон юм. Байдал цаашдаа буруугаар эргэвэл Фолклендийн дайны түүхийг давтаж магадгүй байдалд хүрчээ.
Хэний ч сонирхдоггүй, хад чулуунаас тогтсон Фолклендийн бүлэг арлаас газрын тосны орд илэрсний дараа Англи, Аргентин улсууд түүхэнд “Фолклендийн дайн” гэж нэрлэгдсэн дайныг 1982 онд хийж байсан юм. Уг дайнд Их Британи ялалт байгуулж одоо арлуудыг эзэмшиж байгаа. Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнер өнгөрсөн жил “Фолкленд бол манай нутаг” хэмээн мэдэгдэж, хэзээ нэгэн цагт дахин дайтна гэдгээ далдуур илэрхийлсэн. Тэгэхэд Өмнөд Африкийн бараг бүх орнууд тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан билээ. Харин Курилын асуудлаар дэлхийн аль ч орон зүрхлэн дуугарч чадахгүй л байна.
Курил Сахалины арлуудын талаар хоёр улс цөөнгүй гэрээг байгуулж байсан бөгөөд Япончууд 1855 онд байгуулагдсан анхны гэрээг мөрдлөг болгодог юм. Гэвч В.Путины зүгээс Укрианаас Крымыг өөртөө нэгтгэсэн үйлдлээ Курилын арал дээр мөн ашиглаж магадгүй гэсэн таамгийг улс төрийн ажиглагчид хэлэх болжээ. Түүний дараагийн геополитикийн нүүдлүүд нь өөрийн харьяанд байсан газар нутгаа ОХУ-д нэгтэх гэдэг нь маргаангүй. Тиймээс ч Японоос Курилын арлаа буцаан авах байр суурин дээр хатуу зогсдог. Япончууд үүнийг эсэргүүцэж, ОХУ-ын далбааг урж хаясан түүх хүртэл бий.
1855 он
Симадскийн гэрээгээр Орос, Япон хоёр дипломат харилцаа тогтоов. Энэ гэрээгээр Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арал Японд харьяалагдаж, Курилын бусад арал Оросын харьяанд vлдсэн юм. Харин Сахалиныг хоёр орны хамтын эзэмшил хэмээн зарлажээ.
1875 он
Петербургийн хэлэлцээрээр Курилын арлууд бvхлээрээ Оросын мэдэлд ирж, Сахалиныг мөн Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Япон зарлав.
1905 он
Орос Японы дайн дэгдэв. Портсмутсийн хэлэлцээрээр Япон Сахалины өмнөд хэсгийг орхин гарав.
1945 он
Дэлхийн хоёрдугаар дайн. ЗХУ Японий эсрэг дайны явцад Курилын арлууд болон Сахалины өмнөд хэсгийг /Хойт өргөрөгийн 50 градусаас урагш/ эзлэн авчээ.
1951 он
Сан-Франциско хотод холбоотнуудтай энхийн гэрээ байгуулсан ч Япон Курилын арлуудын асуудлаас шалтгаалан татгалзсан. Энд ЗХУ ч бас оролцоогvй юм. Үүнээс хойхно Япон Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай дөрвөн арлыг угаасаа манай нутаг хэмээн мэдэгдсэн билээ.
1956 он
ЗХУ Япон хоёр улсын хоорондох цэргийн ажиллагааг албан ёсоор дуусгаж энхийн хэлэлцээр байгуулсны дараа Москва Шикотан, Хабомай арлыг Японы талд эргvvлэн өгөх зөвшөөрлийг олгосон юм. Гэвч Японы тал дээрх дөрвөн арлыг бvгдийг нь эргvvлэн өгөх шаардлага тавьснаар энэ гэрээ байгуулагдаагvй билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 8 )
Манай буриад тува алтайн ойрад дагуур монголыг өгөх болов уу энэ орсууд
Kuriliin arluud hezee ch yaponiih bgaagui. Tednii dald sanaa ni nomhon dalain arluudiig avaad halh gold hurtel sanaarhaj bga ni il bolson. Tiimees Oros uls gazar nutgaa muu yaponchuudad hezee ch ogch bolohgui.
Муу самуурайчужд даварцан, орос авах хэрэгтэй. Солонгосын бас нэг аралыг булаачаад өгдөггүй
hezeech japoniih baih yndesgui
Yankuud yas hayj bailduulah ni.
baigal nuuraa erguulj awii gedegde ijil uu gui yu ..sain oilgohguum
Япон ч дээ, Оросуудыг оролдоод яахнав дээ, Япон АНУ-тай түнш гээд л тэгдэг байх дөө,
Япон тэр арлуудыг буцааж авна гэдэг ч гонжийн жоо биз дээ