Бразилийн шинжлэх ухааны ууган байгууллага болох Рио-де-Жанейро хот дахь Бразилийн Үндэсний музейд их хэмжээний гал гарсны улмаас музей бүрэн шатсан байна. Тус улсын Глобо агентлагийн мэдээлснээр, гал есдүгээр сарын 2-ны орой гарсан бөгөөд хүний амь хохироогүй аж. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
“200 жилийн хөдөлмөр, судалгаа, мэдлэг үгүй боллоо” хэмээн Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер өөрийн твитер хуудсандаа жиргэжээ.
1818 онд Португалийн хаан VI Жуан үндэслэсэн тус музей энэ оны эхээр 200 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Тус музейд 20 гаруй сая үзмэр хадгалагдаж байсан бөгөөд Америк тивд олдсон хамгийн эртний буюу 12 мянган жилийн настай эмэгтэй хүний яс зэрэг үнэт олдворууд байдаг байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )