Японы Ерөнхий сайд Ш.Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

Киодо агентлагийн мэдээлснээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Владивосток хотноо ирэх долоо хоногт болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

9 дүгээр сарын 11-13-ны хооронд болох тус чуулга уулзалтын үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Си Жинпин, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хоёр талын уулзалтуудыг хийх юм.

ОХУ-ын тэргүүнтэй уулзах үеэр газар нутгийн маргаантай арлууд дээр эдийн засгийн хамтын ажиллагааны өрнуулэх талаарх яриа хэлэлцээг урагшлуулахыг эрмэлзэж буйгаа Ш.Абэ илэрхийлжээ. Энэхүү алхам нь газар нутгийн маргааныг шийдвэрлэх, дайны дараах энхийн гэрээ байгуулах нэгэн арга зам юм хэмээн Японы тал  үзэж байгаа бол оросын тал тухайн арлуудад японы хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байгаа юм.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус форумд оролцсон тохиолодолд Ш.Абэ түүнтэй уулзаж Умард Солонгост олзлогдсон япон иргэдийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэх оролдлого хийхийг эрмэлзэж байсан хэдий ч ОХУ-ын Засгийн газар Умард Солонгосын удирдагч оролцохгүй хэмээн мэдээлжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top